Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна
ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Ардчилсан намын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагаандаа тусгахыг шаардлаа
Вирусний тархалтыг дотооддоо алдсанаас хойшхи хугацаанд халдварыг илрүүлэх, тархалтыг зогсоох чиглэлд Засгийн газар, Онцгой комисс шаардлага хангахуйц ажиллаж чадахгүй байгаа. Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах, буцаах, махны худалдаа зэргээс тэдний ажлын зохион байгуулалтыг дүгнэж болно. Тиймээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг тусгахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна.
Улс төр

Халдвар гараагүй аймгуудад худалдаа, үйлчилгээгээ үе шаттайгаар хэвийн горимд оруулах чиглэл өглөө
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв.
Улс төр

Танилц:Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийв.
Гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болов. Иргэд маргаашаас 2021 оны 04 дүгээр сарын 01 хүртэл нэг тн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах боломжтой. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 хувь буурна гэсэн үг юм. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна.
Улс төр

Сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдана
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байна.
Үүнд:
1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.
Улс төр

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судлах нь
“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах зорилгоор тусгай хороо байгуулах шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргалаа.
Улс төр

Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг нээлээ
Засгийн газрын хуралдаанаас улын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргээ цуцалж, хэсэгчилсэн хөл хориог хэвээр үлдээхээр болов. Тэгэхдээ халдварыг хяналтдаа авсан гэж үзэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон халдвар гараагүй нутгуудад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм байна. Харин нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног буюу 2020.12.11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгахаар боллоо.
Улс төр

Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
Улс төр

Бүх төрлийн будаа, өвс тэжээлийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх асуудлыг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын гаралтай өвс тэжээлийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Улс төр

ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМД БАЙГАА ИРГЭДИЙГ 12 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС НУТАГ БУЦААНА
Улсын онцгой комиссын хурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан:
Улс төр

У.Хүрэлсүх:Нэг ч хүүхэд хайрлаж хамгаалах үүрэгтэй хүмүүсийнхээ гарт амь насаа алдах учиргүй
Энэ жил дэлхийн улс орнууд "Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!" уриан доор зохион байгуулж байна. "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян"-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн нэг уриа, нэгдмэл зорилгын дор өрнүүлж ирсэн.
Улс төр

ТАНИЛЦ:Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2020-2021 оны өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгав. Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг гарган, отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгов.
Улс төр

УОК-т 26,2 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА
“Ковид-19” цар тахлыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, харьяа байгууллага, төслийн нэгжүүд болон нийт ажилтан, албан хаагчид нэгдэж 1-3 өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа.
Улс төр

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.
Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов.
Улс төр

ЗТХ-ийн сайд Л.Халтар өрхийн орлого бага ажилтнуудынхаа судалгааг гаргаж, туслалцаа үзүүлэх үүрэг өглөө
Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн 2020 оны 11 дүгээр сарын 23-нд цахимаар боллоо.
Сайдын шуурхай зөвлөгөөнд хийгдсэн ажил, арга хэмжээ, шийдвэрлэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулав.
Улс төр

БНХАУ-ын Хубэй муж, ӨМӨЗО-ноос 4 сая юанийн үнэтэй эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлана
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцов.
Улс төр





























