НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалтын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Улс төр

ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ РУУ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО
Цаг агаарын нөхцөл байдлаас улбаалж, хөдөө орон нутгийн зам үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу 2020.10.20-ны өдрийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйлчилгээг цахимжууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын шинэчлэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хөгжих боломжийг ижил, тэгш хангах талаар тусгасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цахим яам болохоор зорилт тавин ажиллаж байгаа. Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон Сэргээн засах төвийн үйлчилгээг цахимжууллаа.
Улс төр

ТАНИЛЦ:Энэ долоо хоногт зарлагдсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанууд
Г.Сүхболд нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэрэг
Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд /ШШГБ-ын ажилтнууд/ нарын 5 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэг /Хууль сахиулагч, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т
Улс төр

Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд тогтоол гардуулав
Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид сонгогдсон тогтоолыг нийслэлийн Сонгуулийн хороо гардуулан өглөө. 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ.
Улс төр

80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.
Улс төр

У.Хүрэлсүх: Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш 9.3 их наяд төгрөгийн өр, зээлийг төлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь байршуулж байна.
Улсын Их Хурлын дарга,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын их хурлаар хэлэлцэн батлуулахаар төсвийн төслийг хуулийн хугацаанд өргөн бариад байна.
Улс төр

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 34, АН 8, ХҮН гурван суудал аваад байна
Нийслэлийн есөн дүүргийн 23 тойргоос НИТХ-д 45 төлөөлөгч сонгогдох ёстой байгаа. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 34, АН 8, ХҮН гурван суудал аваад байна. 45 төлөөлөгчийг танилцуулъя.
Улс төр



































