П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ
Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Голомт банк Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо
БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, ХҮНД СУРТЛААС ЧӨЛӨӨЛЖ АЖИЛЛАХАА ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МЭДЭГДЛЭЭ
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна
ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ

БНСУ-аас нутаг буцах монгол иргэдийг ‘COVID-19’ шинжилгээнд хамруулах боломжгүй гэв
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзаж, ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай иргэдийг захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв.
Улс төр

Ц.Элбэгдорж:Өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэл Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 1000 иргэнээ БНСУ, Япон Улс, Европ болон бусад улсаас тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар болсон. Ингэхдээ Ахмад настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ, эмнэлгээр явсан хүмүүсээ л авна хэмээн шийвэрлэсэн билээ.
Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатарын шинжилгээний хариу сөрөг гарчээ
Манай улсад ирсэн ДЭМБ-ын Зөвлөх багийнхан Франц эртэй хамт нэг онгоцоор ирсэн гэх мэдээллийг өчигдөр өгсөн. Тэд ХӨСҮТ, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажилласнаас гадна энэ сарын 6-нд УИХ-ын дарга Г.Занданшатартай хүртэл уулзсан байсан юм. Тэгвэл ДЭМБ-ын ажилтнуудтай албан уулзалт хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр тусгаарлагдаж, шинжилгээ өгчээ. Түүний болон ДЭМБ-ын ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Улс төр

Тусгай үүргийн онгоцоор Солонгосоос 300, Японоос 100 гаруй иргэнээ авна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өчигдөр Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ “Япон болон Солонгосоос яаралтай авах шаардлагатай иргэдийг УОК-т танилцуулсны үндсэн дээр МИАТ компаниас чартер нислэгээр авахаар болсон.
Улс төр

Шүүх хуралдаануудын товыг энэ сарын 16-ныг хүртэл хойшлууллаа
Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ.
Улс төр

Филипп Мэрлин:Хамааралгүй иргэний зураг, буруу ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж байна
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов.
Улс төр

Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т үйлчлүүлсэн иргэд сэжигтэй шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д хандаарай
2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна.
Улс төр

Инфографик: “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Улс төр

Хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зөвлөмж хүргүүлжээ
Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн “Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бэлэн мөнгө, эд материал өгөх, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандивыг Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр өгч байна.
Улс төр

Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор Р.Амаржаргал нарыг шагнажээ
Ардчилсан хувьсгалын түүхэн олон чухал үйл явдлууд тэртээх 1990 онд болж байв. Эдгээрийн нэг бол улс төрийн өлсгөлөн байсан юм. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Ардчиллын төлөө тэмцэгчид Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлаж байв.
Улс төр

Олон улсын хуваарьт нислэгийг зогсоосон хугацааг энэ сарын 28-ныг дуустал сунгав
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж Монгол Улс-Япон Улс, Монгол Улс-БНСУ хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэлээ.
Улс төр

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр буюу 03 дугаар сарын 08-ны өдөр болж Монгол Улс-Япон Улс, Монгол Улс-БНСУ хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 03 дугаар сарын 28-ныг хүртэл сунгалаа.
Улс төр

Ө.Энхтүвшин:Цаг ямагт анхаарал сэрэмжээ сулруулахгүй энэ эрчээрээ хамтран зүтгэе
Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаас спирт, архины үйлдвэрүүдийг түүхий эдээ архи биш ариутгалын бодис хийхэд шилжүүлэн ашиглах уриалгыг гаргасан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн гаргасан энэхүү уриалгыг дэмжин,
Улс төр

АЭХ-НООС МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ САНАЛАА ХҮРГҮҮЛЛЭЭ
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүл, зорилтот бүлгийнхний саналыг АЭХ-оос боловсруулан нэгтгэж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хүлээлгэн өглөө. Энэхүү саналыг хүлээн авснаар Ардчилсан нам Монголын гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөрийг санал болгохоо УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ онцолсон юм.
Улс төр

Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм.
Улс төр





























