2026 ОНЫ ЭНЭ САРЫН 9-НИЙ ӨДРӨӨС УЛИАСТАЙ СУМЫН НИЙТИЙН ТЭЭВЭРТ 3 АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
Анхны нарны цахилгаан станц 164 сая квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 19.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛЫН САНААЧЛАГААР ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЧӨЛӨӨЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗАВХАН АЙМАГТ БОЛЖ БАЙНА
НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

МАН-ынхан бодолдоо богшоож, сэтгэлдээ ширгээсэн нь энэ үү
УИХ-ын сонгуульд оролцож буй улс төрийн намуудын сонгуулийн сурталчилгааг намын дарга нар нь нээдэг. Энэ жишгээр МАН-ын дарга М.Энхболд 2016 оны зургадугаар сарын 11-нд МАН-ын сонгуулийн сурталчилгааг нээж үг хэлж байжээ. Тэрээр “...Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг болсон...” хэмээн мөрийн хөтөлбөрийнхээ талаар ярьсан байна.
Улс төр

Онигоо: Сонгуулийн өмнөх өдөр тамд ямар байдаг вэ
-Ойлгосонгүй. Өчигдөр чинь энд хүмүүс гольф тоглоод л, бид клубт сайхан хүүхнүүдтэй суугаад, тарган мах, пицца идэж, оргилуун дарс уугаад, бүжиглэж хөгжилдөж бас мөрийтэй тоглож байсан биз дээ. Тэр бүхэн хаачив аа..... гэхэд
Эрлэгийн элч инээмсэглэн:
Үгүй яахав өчигдөр чинь сонгуулийн өмнөх кампани үргэлжилж байсан шүү дээ. Өнөөдөр бол санал хураагаад дуусчихсан шүү дээ гэжээ.
Улс төр

Хотынхон ба урвалтын тухай
”Хотын танхайчууд” гэгдэх бидний үеийнхэн багаасаа, хажуугийн байрныхантайгаа ”чулуугаар байлдаж” тоглохоос эхлүүлээд дош довныхоо нэр төрийн төлөө зодолдох зэргээр ”тулалдан” өсөхдөө нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө уриатай байсан. ”Тулалдаан”-ы үед ийм уриатай байж л ялагдахгүй. Андууддаа итгэсэн байхад зориг орж , хоёулаа ч бай, гурвуулаа ч бай хүний
Улс төр

Шинзо Абэтэй албаны ёсны хэлэлцээ хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Японы худалдаа хөрөнгө оруулалтын форум болж Монголоос 50 гаруй, Японы 240 гаруй компанийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр зарим компани, хөрөнгө оруулагчид хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал,
Улс төр
Есөн агентлагийн даргын нэр тодорлоо
Төрийн албаны зөвлөл Засгийн газрын захиалгын дагуу зарим агентлагийн дарга нарыг сонгох шалгаруулалтыг явуулсан. Нийтдээ 15 ажлын байранд 35 хүн бүртгүүлж, 23 нь эцсийн шатанд үлдэж төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Сонгон шалгаруулалтад:
Улс төр

Эдийн засгийн угтвар нөхцөл ба М.Энхболдын айлчлал
2016 оны төсвийн тодотголыг хийхдээ оны эцсээр төсвийн алдагдал 1.7 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлж байсан. Энэ бол АН-ынхан эрх барьж байх үеийн тооцоо. Харин МАН-ынхан Засгийн эрхэнд гарснаар алдагдал оны эцэст 2.6 их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоо хийсэн. Энэ нь төсвийн орлогод жин дардаг уул уурхайн түүхий эдийн үнэ буурах төсөөлөл байгаатай холбоотой гэж байв. Тэгвэл
Улс төр

Ж.Батзандан: Хяналтын камерыг сонгогчдын нүүр рүү харуулах саналтай байгаа
Тухайн орон нутагт бүртгэлгүй иргэдийг санал хураалтад оруулахгүй байхыг шаардаж байгаа. Мөн хугацаат цэргийн алба хаагчдийг зохион байгуулалттайгаар санал өгүүлэх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлсэн. Мөн санал авах байрны хяналтын камерыг иргэдийн нүүр рүү харуулж байрлуулах, бичлэгийг маргаан гарсан тохиолдолд үзэж, хэн хэдэн удаа санал өгсөн бэ, гэдгийг шалган шийдвэрлэх боломжтой гэж АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг үзээд холбогдох газар нь санал хүргүүлсэн.
Улс төр

Аймаг сумдын дарга нар дураараа гадаад руу хэсдэгийг зогсоох нь
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, аймгуудын засаг дарга нарын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсруулах, 2017 оны төсөв, эдийн засаг, нийгмийн зорилтыг тодорхойлох зэрэг цаг үеийн асуудалд анхаарал хандуулах үүднээс аймаг сумдын хэмжээнд гадаад арга хэмжээг энэ сарын 20-ны өдөр хүртэл зогсоохоор Засгийн газрын хэрэг эрхлэх газар албан бичгээр аймгуудад мэдэгджээ.
Улс төр

Амлалт, ажил хоёр нь зөрсөн “МАН”-ын төсөв
Уг нь төсвөө танасан шиг танаж алдагдалаа улам бууруулж чадвал мөнгөний бодлого суларна. Ингэснээр дотоодын бүх бизнес мөнгө санхүүгийн гачаалаас бага ч атугай гарч ажлын байр нэмэгдэнэ. Мөн 60-70 мянган хүн ажилтай, орлогтой үлдэх юм. Бизнес сэргэж иргэд ажлын байртай, орлогтой байх нь эдийн засгийн өсөлтөө дэмжиж хямралыг сөрөх зөв зам дээр гарна гэсэн үг.
Улс төр

Шүүх бүртгэхээр шийдвэрлэсэн ч Сонгуулийн хороод бүртгэхгүй байна
Жишээ нь, Архангай аймгийн Өлзийт суманд АН-аас нэр дэвшиж байгаа 21 хүнийг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд АН-ын 5-6 хүнийг бүртгээгүй зэргээр 29 газарт олон зуун хүн бүртгүүлж чадаагүй. Нэр дэвшигчид энэ асуудлаар харьяа шүүхэд хандаж, бүртгэж авах ёстой гэсэн шийдвэр сонссон тохиолдол бас багагүй бий.
Улс төр

С.Эрдэнэ: МАН 4.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг ямар ч эх үүсвэрээс оруулж ирж магадгүй
Алдагдал гэж харуулахыг хичээж, алдагдлыг 4.3 их наядад хүргэхээр чармайж байна. Үүнтэй холбоотойгоор бид “Станд бай” хөтөлбөрт хамрагдаж 1.5 тэрбум ам.долларыг, мөн 4.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний их мөнгийг ямар нэг эх үүсвэрээс оруулж ирэх магадлалтай гэж хардаж байгаа.
Улс төр

Дөрөвхөн тэрбум ам.долларын үнэтэй тусгаар тогтнол уу
Хятадуудын наймааны нарийн ухааныг дэлхий даяар мэднэ. Тажикстан улс гэхэд 891 сая ам.долларын өр төлбөрөө төлж чадахгүй Хятадад газар нутгаасаа шилжүүлсэн тун саяхны жишээ бий. Тажикстанд зээл өгөхдөө түрүүн дурдсан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ажиллах хүчин оруулах, тоног төхөөрөмжөө нийлүүлэх зэргээр өөрсдийн болзол шаардлагаа тавьсан байдаг.
Улс төр

М.Энхболд: МАН-ынхан нэг ч хамаатнаа төрийн албанд томилоогүй
УИХ-ын даргын хувьд төрийн албан хаагч, түүн дотроо төрийн өндөр албан тушаалтныг томилох шийдвэрийг бие даан гаргах хууль, эрх зүйн үндэслэл болоод боломж байхгүй.
Харин Монгол Ардын Намын даргын хувьд намын дүрмийн хүрээнд, улс төрийн албан тушаалд томилогдох хүнийг намын бүх шатны нэгж, байгууллага болон намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед санал бодлоо илэрхийлж, зөвшилцдөг. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, мэдлэг, туршлага, удирдах чадварыг нэн тэргүүний шалгуур болгон үздэг.
Улс төр

Монголчууд коммунист засаглалаас зугтаан дүрвэж байна
Улсын хилээр гадагшаа гарсан монгол иргэдийн тоо сүүлийн гурван сард 40 дахин нэмэгдсэн гэсэн статистик тоо, баримт байна.
Монгол Улсын хилээр энэ оны зургадугаар сард давхардсан тоогоор нэг сая 40 мянга иргэн хилийн дээс алхсан байх юм. Харин УИХ-ын сонгуулийн дараа, долдугаар сард нэг сая 227 мянга хүрсэн бол наймдугаар сард нэг сая 461 мянга болж өссөн гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлж байна.
Улс төр




























