Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв

Ё.Отгонбаярын орлогын ихэнхийг эхнэр О.Эрдэнэсолонго нь бүрдүүлдэг
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго 2009-2013 оны хооронд Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкаар 323 сая ам.доллар, 13,9 тэрбум төгрөгийг удаа дараагийн үйлдлээр нэрийн дансаараа эргэлдүүлсэн нь хууль хяналтын байгуулагынхны хараанд өртөж өчигдөр саатуулагдсан тухай бид өмнө нь мэдээллэж байсан.
Улс төр

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэрийнхээ юу хийж байгааг мэдэхгүй байсан хэрэг үү
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго мөнгө угаасан хэргээг ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгааг цагдаагийн байгууллагаас өчигдөр мэдээллэсэн. Харин эхнэрээ хоригдсоныг эрхэм төрийн түшээ мэдээгүй байж. Түүний жиргэснээр бол гишүүнийг тойрогтоо ажиллаж байх хойгуур нь цагдаагийнхан эхнэрийг нь барьж хориод хамаг эд хөрөнгийг нь битүүмжилжээ.
Улс төр

НӨАТ, Гаалийн татвараас мод модон бүтээгдэхүүн, газрын тосны тоног төхөөрөмжийг чөлөөлөхийг дэмжлээ
Манай улс газрын тосоо дотооддоо боловсруулж хэрэгцээгээ хангах зорилго тавиад буй. Тиймдээ ч Дарханд газрын тосны үйлдвэр барихаар зэхээд буй. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан юм.
Улс төр

Дараагийнх нь засна гэж алдаа гаргах албагүй, М.Энхболд гишүүн ээ
“Өмнөх Засгийн газар буруу юм хийсэн байвал та нар засах үүрэгтэй шүү дээ”. Энэ бол УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд байсан, Нийслэл хотын захирагч, Улаанбаатар хотын захирагч асан, МАН-ын дарга байсан эрхэм түшээ М.Энхболд гэдэг хүний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үг. Үнэн хэлж байна шүү, үнэхээр ухаантай төрийн түшээ.
Улс төр

Их багтаамжийн автобусыг татвараас чөлөөлөх асуудлыг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм.
Улс төр

Гэнэдэнэ гэнэдэнэ гэхэд Д.Лүндээжанцан гишүүн шиг гэнэдэнэ гэж байх уу
УИХ-ын гишүүн, цагтаа УИХ-ын ангийн дарга ч болж байсан Д.Лүндээжанцан эрхэм МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийгээ хөөдөж орхив уу даа. Уг нь дархан аварга маань нэр цэвэр, ер нь бүх юм нь цэвэр хүн юмсан. Д.Лүндээжанцан гишүүний хувьд ч УИХ-д хамгийн удаан суусан, тулхтай, хууль эрхзүйн талаар ч гэсэн намдаа суудал авчирдаг, юу ч мэдэхгүй мануухайнуудаа бодвол юутай ч арай л боловсролтой гэж болох хүн.
Улс төр

Ц.Оюунгэрэл: Монголыг дэлхий дахинд үлэг гүрвэлийн орон гэж мэддэг болжээ
БНХАУ манай улсын эмээлийг Юнескогийн соёлын өвд бүртгүүлэх гэж байна гэсэн шүүмжлэл цахим хэвлэлээр багагүй явсан. Энэ тухай мэдээлэл салбарын яамны сонорт хүрсэн болов уу. Хүрсэн бол танай яам энэ асуудал хэрхэн анхаарч байна вэ?
-Энэ тухай мэдээлэл манай яаманд ирсэн. БНХАУ-аас ирээдүйд соёлын өвд бүртгүүлэх жагсаалт гээд нэлээн олон зүйлийг багтаасан жагсаалтыг 2008 онд гаргаж өгсөн юм билээ.
Улс төр

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл салбарынхаа бодлогыг танилцууллаа
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзаж салбарынхаа бодлого чиглэлийг танилцуулж, хийж байгаа ажлаа тайлагнадаг жишиг тогтоод байгаа билээ. Энэ удаагийн уулзалтыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хийж соёл, спорт болоод аялал жуулчлалын салбарт хийж байгаа бодлого, шинэчлэлийг танилцуулсан юм.
Улс төр

Ц.Элбэгдорж: “Баярцогтоо чи гишүүнээсээ түдгэлз. Тэгээд шалгуул”
УИХ-ын гишүүн С.Баярцогт Швейцарын банкинд оффшор бүсэд нууц данстай байсан нь илэрч хариуцлага хүлээн УИХ-ын дэд даргаасаа өөрийн хүсэлтээрээ огцорсон билээ. Харин УИХ-ын зарим гишүүн түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх ёстой гэж Ерөнхийлөгчид хандан захидал илгээсэн. Олон нийт ч гэсэн С.Баярцогтыг гишүүн байх эрхгүй хэмээн үзэж байгаа юм.
Улс төр

Отгонтэнгэр хайрхан хөшгөө татан угтав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 4-ний үдээс хойш Завхан аймгийн төв Улиастайд сурталчилгааны ажлаа хийхээр хүрэлцэн ирэв. Түүнтэй хамт УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар ажилласан юм.
Улс төр

НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Эхний асуудлаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А. Гансүх тогтоолын төслийн танилцуулга хийлээ.
Улс төр

Б.Тулга: Монгол Улс ногоон хөгжлийн түүчээ болон хөгжинө
Дэлхийн улс орон бүр ногоон хөгжил, ногоон үзэл баримтлал, ногоон эдийн засгийн чиглэлд анхаарлаа хандуулж байна. Манай улс ч гэсэн ногоон хөгжил өөд зорьж явна. Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан Дэлхийн байгаль орчны тэмдэглэлт өдрийг бид энэ жил эх орондоо “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод - Ид- Хэмнэ – Хоол хүнсний хаягдлыг багасгая” уриан дор тэмдэглэнэ. Энэ талаар БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулгатай ярилцлаа.
Улс төр































