Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

Олон улсын стандартад нийцсэн замын тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлыг эхлүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Тээврийн цагдаагийн албанд ажиллаж, замын түгжрэлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцсэн замын тэмдэг тэмдэглэгээ хийж байршуулах, явган хүний гарц, орцыг зөв зохицуулах гэх мэт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажлуудыг эхлүүллээ.
Нийгэм

Яармагийн шинэ гүүрний чиглэлүүдийг дараах хуваарийн дагуу хаана
БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж 11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа.
Нийгэм

Нийслэлийн Аврах анги 105-ын түүхт 50 жилийн ой маргааш тохионо
Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги 105-ын түүхт 50 жилийн ой маргааш тохионо. Нийслэлийн Аврах анги 105 нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар тогтоолоор Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харьяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр 1969 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан түүхтэй.
Нийгэм

М.Халиунбат:Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох олон боломж байдгийг тэр бүр мэддэггүй
“Глоб интернэшнл” төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд “Монголын бүтээгдэхүүн Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт захиргааны танхимын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Нийгэм

ХОРООДООР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг сурталчилж, иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, тусламж үзүүлэх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ИТХ, "Монголын өмгөөлөгчдийн холбоо" хамтран ажиллах санамж бичиг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд, нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ноос гишүүн өмгөөлөгчдөө ажиллуулж, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлнэ.
Нийгэм

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Дашваанжил ХХК-ийн СХД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэр Тахилтын авто машин хийгээр цэнэглэх станц- 32, ЧД-ийн 7 хорооны зам дагуу байрлах Зурагтын -41, Горгаз компаны 22-ийн тойргийн орчимд байрлах авто машин хийгээр цэнэглэх станц, СодМонгол ХХК-ийн Баянхошууны зам дагуух шатахуун түгээх станцуудын ашиглалтын байдалд шалгалт хийлээ.
Нийгэм

“Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо”
Олон улсын сувилагчдийн өдрийг "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" тэмдэглэлт өдрийн онцлог нь хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад сувилагчийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн доорх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Нийгэм

“Цусаа бэлэглэе” өдөрлөг болов
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат өнөөдөр Цус сэлбэлт үндэсний төвд зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт оролцлоо. Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 17-60 насны 30 гаруй иргэдийг хамруулсан юм. Цаашид тэмдэглэлт баярын өдрүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, хороо, дүүргийнхээ иргэд оршин суугчид руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн гэнэ.
Нийгэм

Сүхбаатарын талбайн авто зогсоол нийслэлийн өмчид ирж, орлогоо хотод төвлөрүүлнэ
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13 жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд ил болгож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА” ХХК-д хариуцуулсан билээ.
Нийгэм

НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ БОЛЛОО
Эрүүл мэндийн сайдын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/207 тушаалаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон тул дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр Цус судлалын Үндэсний төвд боллоо.
Нийгэм

Хурд хэтрүүлбэл хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлтэй гэв
Налайх–Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын ажил үргэлжилж байна. Тус чиглэлд бүх жин нь 3,5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр замыг нээн, тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулан ажиллаж байгаа.
Нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
10:00-17:00 цагт: 23, 28-р хороо Сургуулийн 4, Хужирбулангийн 1-6, 8, 11-15, 18, 19, 20, 37, 41, 43, 57, Баатархайрханы 2-р хэсгийн 2/А, 22, Задгайн гудамжууд, Бага сургууль, Цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,
Нийгэм

Айл өрхийн 84.9 хувь нь нүхэн жорлон ашиглаж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн гэр хорооллын 40 гаруй хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт Эрүүл ахуйн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон “Орчны эрүүл мэнд-II” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Нийгэм

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗЛАА
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ажлын албаныхаа хамт орон нутгийнхаа 14 сумаар тойрч, ард иргэдтэй уулзалт хийх үеэр эмнэлгийн ажилчдын ёс зүйн талаар удаа дараа гомдол, санал ирж байжээ. Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлтийг эмч болон эмнэлгийн ажилчдад дамжуулах үүргийнхээ дагуу иргэдийнхээ дуу хоолой болж ийнхүү уулзалт хийсэн байна.
Нийгэм






























