Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

Хачиг хэдий жижиг ч нэг л хазалтаар аюулт өвчнийг дамжуулдаг
Урин дулаан, аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн үед хачигт халдварын эрсдэл нэмэгдэж байгаа учир иргэд энгийн аргаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах, хачигт хазуулсан үедээ ямар арга хэмжээ авах талаар энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.
Нийгэм

Ач охиноо 4 жил хүчирхийлсэн өвөөгийн хорих ялыг хэвээр үлдээжээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт М.Р нь 2012 оноос 2016 оныг хүртэл хугацаанд өөрийн ач охин болох бага насны буюу 9 настай Ц.Г-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Нийгэм

2219 удаагийн ахуйн гал түймэр гарч, 23 хүн амь насаа алджээ
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 2219 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 23 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь том хүн 7 нь хүүхэд байгаа юм. Харин галын аюулаас Онцгой байдлын албаны алба хаагчид 18 хүний амь насыг авран хамгаалсан байна.
Нийгэм

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Дундговь аймгийн хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын 07-10-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Нийгэм

Хотхон, хорооллын орчныг сайжруулах талаар хэлэлцэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяа санаачилга гарган, "Орон сууцны хотхонуудын сургууль, цэцэрлэг, орчинд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орон сууцны хотхон, хороолол барьж буй хүмүүс бүрэн тохижилт, дэд бүтэц, ногоон байгууламжтай орчин бүрдүүлнэ хэмээн зураг төслөө батлуулж, захиалга авдаг.
Нийгэм

ИХ ХЭМЖЭЭНИЙ ҮХЭЖ ХОРОГДСОН МАЛЫН МАХЫГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ
Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүнсний стандартын шаардлага хангахгүй үхсэн болон өвчтэй 20 тонн малын мах тээвэрлэн ирсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Лабораторийн шинжилгээний хариугаар үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул СХД дэх МХХ-ийн газар, цагдаа, прокурор, онцгой байдал, мал эмнэлгийн газрууд хамтран устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүүллээ.
Нийгэм

ЗАВХАН АЙМАГ ШИНЭ АВТОБУУДАЛ, ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ БОЛНО
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц АВТОТЭЭВРИЙН ТӨВ-үүдийг Архангай, Хэнтий, Дорноговь зэрэг аймгуудад ашиглалтад оруулж, стандартын шаардлага хангасан орчинд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс Завхан аймагт шинээр баригдах Авто вокзал, оношлогооны төвийн барилгын шавыг тавилаа.
Нийгэм

Увсад бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгдлээ
2019 оны 05 сарын 5-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд тарваган тахлын сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдсэний дагуу лабораторийн шинжилгээний хариу молекул биологийн аргаар батлагдах хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоон хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Тэгвэл өдрийн 13:15 цагт лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдлээ.
Нийгэм

ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ ЭНЭТХЭГИЙН МЭС ЗАСАЛЧ ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр өнөөдрөөс эхлэн энэ сарын 16 хүртэл ОУ-ын Ротари байгууллагын 3080 дугаар дүүргийн Чиндигар болон 3450 дугаар дүүргийн Туул Ротари клубүүд хамтарсан Олон улсын Ротари сангийн санхүүжилттэй “Глобал Грант “1982181” төслийг хэрэгжүүлэхээр БНЭУ-аас эмнэлгийн тусламжийн мэргэжлийн баг хүрэлцэн ирж, ажиллаж эхэллээ.
Нийгэм

ХАБЭА-Н ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Их дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ХАБЭА-н сургалтын төвүүд, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдааныг зарласан.
Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Мах хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлгийг нээж үг хэллээ
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болж байна.
Энэхүү хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Махны холбоо, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн салбарынхан үндсэн илтгэлээ танилцуулж байна.
Нийгэм

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
11:00-15:00 цагт 2, 27-р хороо Сэлбийн 1, 2, 5, 10, 11, 12, 6, 13-р гудамж, 102-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:00 цагт 2, 4-р хороо Гэгээ, Бэрс, Нийгмийн ухааны ДС-ууд, Нийслэлийн шүүх тамгын хэлтэс, БЗД, Хүч спортын хороо, 805-р ЦА, /809-р тусгай, ЦЕГ-ын ЗУГ, Нийгмийн хэв журмын газар, Хүүхэд хөгжил хамгаалал төв, Ханин сүм болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт 2-р хороо, их Дарь эхийн 1-17, Сэлбийн 10, дунд Дарь эхийн 3-45-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
Нийгэм

10,000 хүн нэгдэж Туул голын эрэг дагуу цэвэрлэгээ хийнэ
“Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийгэм

Тарваган тахлаар нас барсан нь шинжилгээгээр батлагджээ
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багийн нутаг Цагааннуур тосгоны 2 иргэн тарваган тахлын шинж тэмдэг бүхий өвчнөөр өвчилсөн хэрэг гарсан. Тухайн иргэд нэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд нөхөр болох “Т” нь 04 дүгээр сарын 28-ны өдөр, эхнэр болох “Р” нь хүнд байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаад энэ сарын 01-ний өдөр нас барсан юм.
Нийгэм

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ
Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар боллоо.
Нийгэм

Улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн сард иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 7000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүсчлэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн юм.
Нийгэм

Угийн бичиг хөтлөх аргазүйн сургалтад хамрагдаж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс ‘’Угийн бичиг хөтлөх арга зүйн’’ сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад дүүргийн 28 хорооны хэсгийн ахлагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Анагаах ухааны доктор, Хүний их эмч Э.Энхмаа удирдан явуулж байна.
Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээг шинэчлэн байгууллаа
НИТХ-аар батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам”, “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнгөрсөн сард ААН, байгууллагуудтай “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ”-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу шинэчлэн байгуулж, хариуцлагын тогтолцоог сайжруулах үүрэг даалгавар өгсөн.
Нийгэм


























