Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА
Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг хамтран “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” Гэр бүл төлөвлөлт” үндэсний зөвлөгөөнийг өнгөрсөн жил зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үр дүнд улсын төсвөөс зарцуулдаг жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн төсвийг 10 дахин нэмэгдүүлж чадсан амжилттай.
Нийгэм

“Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлж 2019 онд ашиглалтад орно
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Цагаанчулуут багт баригдах амралт, чөлөөт цагийн “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолд оролцлоо. Тус цэцэрлэгт хүрээлэн нь Цагаанчулуут багийн 20 га талбай бүхий нутаг дэвсгэрийг хамарсан, спорт, соёл урлаг, үйлчилгээ гэсэн хэсгээс бүрдэх томоохон байгууламж юм.
Нийгэм

Увсад нэг өдрийн дотор хоёр удаа газар хөдлөжээ
Увс аймгийн Сагил сумын Баярзүрх багийн “Цагаан шувуут” гэдэг газар өчигдөр өдрийн 07:46 цагт 4.6 магнитут, 07:55 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.01-ний өдрийн 08:08 цагт ООГХ-ээс ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.
Нийгэм

Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгав
Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгаж, зээлийн авлага, хөрөнгө, өр төлбөр зэргийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан бусад үйл ажиллагаа, төсвийн урамшууллыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулж байхаар боллоо.
Нийгэм

БАЯН-ӨЛГИЙГЭЭС ИРСЭН АГААРЫН ХӨЛГИЙН ЗОРЧИГЧДЫГ ТУСГААРЛАЛАА
Баян-Өлгий аймагт тарваган тахалаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өнөөдөр 14:50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийж эхэллээ.
Нийгэм

Нас барсан иргэдээс авсан шинжилгээний хариу маргааш гарах нь
Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн тодорхой бус өвчнөөр өвчилж, нас барсан тохиолдол гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн А/318 дугаар захирамжаар аймаг, сумдын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллуулж байгаа.
Нийгэм

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Цэрэг татлагыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, зохион байгуулалтын болон бусад асуудлуудыг хэлэлцлээ.
Нийгэм

Ирээдүйн инженерүүддээ сургалтын төхөөрөмж бэлэглэлээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Амарын талбайд зохиогдсон “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагааны үеэр ерөнхий боловсролын найман сургуульд ЮНИМАТ технологийн танхим тохижуулан өгөх батламжаа гардууллаа. Уул уурхай даган хөгжиж буй Эрдэнэт хотдоо инженерийн боловролтой, бүтээлч сэтгэлгээтэй иргэд төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодит хөрөнгө оруулалт хийсэн энэхүү ЮНИМАТ танхим нь хүүхдийн хүсэл мөрөөдлийг биет үзүүлэн болгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Нийгэм

ӨЛГИЙ СУМЫН ХЭМЖЭЭНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг "Талын толгой" хэмээх газарт нас барсан иргэн Т-гээс авсан дээжийг шинжлэхэд урьдчилсан байдлаар тарваган тахлын үүсгэгч буюу сөрөг савханцар илэрчээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/319 дугаар захирамж гарч Өлгий сумаас гарах, орох хөдөлгөөнийг зогсоолоо. Мөн Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасан юм.
Нийгэм

Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд ур чадвараа дээшлүүллээ
Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагуудын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд Давтан сургалт сэргээн заслын төвд зохион байгууллаа.
Нийгэм

Сүхбаатарын талбайд нотариатчид бүх төрлийн баримт бичгийн хуулбарыг гэрчилнэ
Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Нийгэм

Газар сэндийлэн өнгөт чулуу түүжээ
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхутаг сумын нутагт иргэд хууль бусаар шинээр газар хөндөн байгалийн өнгөт чулуу олборлосон зөрчлийг илрүүлж 187 ширхэг байгалийн өнгөт чулуу болон газар ухахад ашигладаг багаж, эд зүйлийг хураан авчээ.
Нийгэм

Иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүх үйлчилгээг үзүүлж байна
Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.
Нийгэм

Хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна
МХЕГ-аас энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол”, “Хос даль”, “Болор Аграмба” компаниудад хяналт шалгалт хийж байна. Эдгээр компаниуд нь аюултай хог хаягдал болох автомашины аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалгыг ялган экспортонд гаргадаг.
Нийгэм

Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын постыг буулгажээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Уг шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм.
Нийгэм





























