Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

Хотын захиргаа экоавтомашины дараагийн захиалагч болно гэв
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн үеэр агаарт хорт утаа гаргадаггүй цахилгаан хөдөлгүүр бүхий эко автомашинтай танилцлаа. Монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан хөдөлгүүрт машин худалдаанд гараад удаагүй билээ. Эхний машиныг туршилт судалгаанд ашиглаж байгаа бөгөөд хоёр дахийг нь MNC телевиз захиалгаар хийлгэжээ.
Нийгэм

116 газрын зөвшөөрлийг цуцлах саналыг Хотын даргад хүргүүлжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын 6 улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй, эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн байна.
Нийгэм

Их тэнгэрийн аманд шалгалт хийж байна
Монголын уран зургийн галерейгаас Их тэнгэрийн цогцолбор дахь уран зургийн тоог гаргахаар яг одоо Эрүүгийн цагдаагийн албатай хамтран шалгалт хийж байна. Энэхүү шалгалтаар бүртгэлтэй уран зургуудаас хэд нь дутсан, хуулбар зураг байна уу гэх зэргийг тогтоох аж.
Нийгэм

Гар хөл амны өвчин 1-5 насныхан дунд өндөр байна
Эрт сэрэмжлүүлэх хам шинжийн 7 хоногийн мэдээгээр цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинж 309 бүртгэгдэж, нийт хам шинжийн 43 хувийг эзэлж, өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 120 тохиолдлоор өссөн мөн сүүлийн 5 жилийн дунджаас 145 тохиолдлоор өссөн байна.
Нийгэм

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд нийслэлийн бүх иргэн хамрагдана
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.
Нийгэм

УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ 13 ЦЭНТ ВАКЦИНЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Монголд Улс пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх, 2018 оноос нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртлэх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм.
Нийгэм

Ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн авахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт зохион байгууллаа. Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгах, зарим бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох, мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр материалын төрлийг тогтоох зэрэг ажлууд хийгдэж байна.
Нийгэм

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ МОНГОЛЫН АНХНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын Сургалтын эмнэлгийн барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын буцалтгүй тусламж болон ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд баригдсан энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм.
Нийгэм

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааны нэгдсэн загвартай болж, жирэмсний хяналтын картын хөтлөлт чанаржлаа
Эх баригч бага эмч нарыг чадавхижуулах сургалтын үр дүнд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааны нэгдсэн загвартай болж, жирэмсний хяналтын хөтөч картын хөтлөлт сайжирч чанаржлаа.
Нийгэм

Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх 34 Ширхэг эхо аппаратыг ашиглаж эхэллээ
Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг хүлээлгэж өгсөн.
Нийгэм


































