Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүлээд байгаа.
Нийгэм

Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоцгооё
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд ил задгай хог хаягдал ихээр үүсэж байгаатай холбогдуулан хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ‘’Их цэвэрлэгээний 90 минут’’ арга хэмжээ маргааш зохион байгуулагдах гэж байна.
Нийгэм

Туркийн Төрийн албан хаагчдын ҮЭ-ийн холбооны ээлжит хурал эхэллээ
Туркийн МЭМУР-СЭН /Төрийн албан хаагчдын/ ҮЭ-ийн холбооны ээлжит зургаа дахь “Ирээдүйн ажил мэргэжил-сорилтууд, боломж” сэдэвт конгресс, ОУ-ын Их хурал Өнөөдөр буюу /2019.4.18/-нд тус улсын Анкара хотноо эхэлж байна. Ойролцоогоор 150 гаруй орны ОУ-ын, бүс нутгийн ҮЭ-ийн холбооны 200 гаруй төлөөлөгчид оролцож байгаа энэхүү хурал энэ сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Нийгэм

Иргэдийн зорчих орчны аюулгүй байдлыг хангах ажил хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай А/321 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.
Нийгэм

Ирэх сарын 15-наас түүхий нүүрсийг хориглоно
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд “Агаарын чанарын хяналтын хэлтэс”-ийг шинээр байгуулан ажиллаж байна.
Нийгэм
“АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ”
Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Ослоос жилд 700 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.
Нийгэм

НИСГЭГЧ, НИСЛЭГИЙН УДИРДАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
ИНЕГ-ын Агаарын Навигацийн Бодлого Зохицуулалтын Газрын харьяа Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Албанаас жил бүр зохион байгуулж, агаарын тээвэрлэгч компаниуд хамтран оролцдог “Нисгэгч, нислэгийн удирдагчдын яриа” зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Нийгэм

“Хотын соёл-иргэн бүрээс” сайн үйлсийн аяныг эхлүүллээ
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс “Хотын соёл–иргэн бүрээс” зөв дадал хэвшил тогтоох, иргэдийн хандлагыг өөрчлөх сайн үйлсийн аяныг өчигдрөөс эхлүүллээ. Уг арга хэмжээний хүрээнд тус төвийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн сайн дурын оролцоог дэмжин Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын эцсийн буудал орчмын нийтийн эзэмшлийн талбайн хогийг цэвэрлэж, сандал, хогийн сав, мэдээллийн самбар зэргийг угааж цэвэрлэлээ.
Нийгэм

Гурван цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчит бүртгэж авлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Тулга нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг танилцуулав. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Нийгэм

Томуу, томуу төст өвчтэй 3619 тохиолдол оношлогджээ
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 09-ний байдлаар, амбулаторийн 88.046 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3619 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.2 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар их байна.
Нийгэм

2019 онд 478.4 мянган га-д тариалалт хийнэ
2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн Булган, Жаргалант суманд жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулах, Булган аймагт Шинэ хөдөө төслийн хүрээнд 7 суманд тус бүр 8 га талбай бүхий жимс жимсгэнийн дуслын усалгааны төхөөрөмж, суулгац, нийлэг хальсан нийлүүлж жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Нийгэм

Сар бүрийн 9-нд их цэвэрлэгээ зохион байгуулна
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ‘’Бидний эрүүл мэнд аюулгүй байдал’’ аяныг зохион байгуулж байна.
Нийгэм

Амьдрах орчны судалгааг тусгай аппликейшн ашиглан хийнэ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдрах орчны судалгааг эхлүүллээ.
Нийгэм































