Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

Маргааш зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлнэ
Улсын хэмжээнд зам тээврийн ослоор хоногт 15-20 орчим хүн бэртэж, 1-2 хүн амь насаараа хохирдог байна. Тиймээс зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх замаар ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж буй юм.
Нийгэм

10 САРЫН БАЙДЛААР 0-5 НАСНЫ 15385 ХҮҮХЭД ОСОЛ, ГЭМТЭЛД ӨРТЖЭЭ
Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг “Эндэх ёсгүй эндэгдэл” буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Тэр дундаа түлэгдэлтийг. 2018 оны эхний 10 сарын байдлаар 0-5 насны 15385 хүүхэд осол гэмтэлд өртсөний 18.4 хувийг түлэгдэлт эзэлж байгаа бөгөөд түлэгдсэн хүүхдүүдийн 90 хувь нь ахуйн нөхцөлд буюу гэртээ түлэгдэж гэмтжээ.
Нийгэм

Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт болов
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв, “Эрдэнэ тав” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн ахлах ангийн 150 сурагчдын дунд “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” “Эерэг хандлага” зэрэг сэдвүүдээр цогц сургалтыг өчигдөр зохион байгуулав.
Нийгэм

Цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ
Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар оролцсон юм.
Нийгэм

98 иргэнд 5.4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ
Нийслэлийн Засаг даргын 2018 оны өнгөрсөн сарын 31-ний өдрийн А/1013 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3, Баянзүрх дүүргийн 21 иргэнд, Сүхбаатар дүүргийн 12 иргэнд,Чингэлтэй дүүргийн 28 иргэнд, Хан-Уул дүүргийн 18 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн 5 иргэнд нийт 98 иргэнд 5,4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлжээ.
Нийгэм

ЦАХИЛГААНЫ ГЭМТЛИЙГ ЗАСВАРЛАХААР 300 ГАРУЙ ХҮН ӨДӨР, ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
ОХУ-ын чиглэлийн 3 тулгуур багана унасны нэгийг нь өнгөрсөн шөнө босгож холбожээ. Харин өглөө дахин нэг тулгуур босгосон байна. Одоогоор үлдсэн нэг тулгуур баганыг босгож холбох ажил явагдаж байгаа аж. Үүнтэй зэрэгцээд Увсаас Ховд чиглэлийн 110 кВ 8 шонгийн угсрах ажил өнөөдрөөс эхэлсэн байна. Энэ чиглэлийн холболтыг нөөц шонгоор дамжуулж байгаа учир цахилгааны хязгаарлалт дээрх 8 шонг угсарч дуустал үргэлжлэх ажээ.
Нийгэм

Нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх болзошгүй эрсдэл гарчээ. Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутаг хамрагдаж байгаа юм.
Нийгэм





































