Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив

Сураггүй болоод нэг жил болсон онгоцыг олжээ
2012 оны долдугаар сард Уралын Серов хотоос 13 зорчигчтой нисээд сураггүй болсон АН-2 нисэх онгоцыг олсон байна. Хотын нисэх буудлаас найман км-ийн затай ойгоос онгоцны сэг, зорчигчдын эд зүйл, 11 хүний цогцосны үлдэгдлийг олжээ. Үйл явдал болоод нэг жил өнгөрсөн болохоор нас барсан хүмүүсийн цогцосыг энгийн аргаар таних аргагүй болсон болохоор ДНК-гийн шинжилгээ хийх шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.
Эрүүл мэнд

Испанид нислэгийн шоуны үеэр онгоц осолдлоо
Испанийн нийслэл Мадридпын ойр болж байсан нислэгийн шоуны үеэр Испанийн Батлан хамгаалахын сайдын туслах онгоцтойгоо осолдож амь алдсан байна. Өнгөрсөн зууны 50-иад онд үйлдвэрлэсэн нэг суудалт тийрэлтэт онгоц огцом уналт хийж байгаад өндөр авч чадалгүй ангар мөргөж сүйрчээ. Энэ осол үзэгчдийн байрнаас ердөө 100 метрийн цаана болсон байна. Бэртэж гэмтсэн 18 хүнийг эмнэлэгт хүргэжээ.
Эрүүл мэнд

Египетийн ерөнхий сайдын цуваа руу бууджээ
Египетийн ерөнхий сайд Хишама Кандилын цуваа руу халдсан хэрэг Каирт боллоо гэж Рейтер агентлаг мэдээллээ. Цагдаагийнхна журам зөрчигчийг баривчилсан байна. Нийслэлийн Докки дүүргийн нутагт ерөнхий сайдын цуваа явж байтал машинтай хэсэг залуу замыг нь хаахад хамгаалалтынхан машиныг замаас зайлуулах шаардлага тавьтал машинаас хмагаалатын машин руу хэд хэдэн удаа буудсан байна.
Эрүүл мэнд

Ялалтын баяраар ахмад дайчдыг үнэгүй оршуулна гэжээ
ОХУ-ын Мурманск мужид амьдардаг, Аугаа их эх орны дайны ахмад дайчид Ялалтын баярыг угтаад “Цэргийн хүндэтгэлийн компани” гэдэг байгууллагаас нэгэн сонин санал бүхий захидал хүлээн авч нүд нь бүлтийж, чих нь дэлдийжээ. Тус байгууллага их ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдад хөнгөлөлт үзүүлж үнэ төлбөргүй оршуулна гэсэн гэнэ.
Эрүүл мэнд

Нисгэгчид нь унтаж, үйлчлэгч нь онгоцоо жолооджээ
Энэтхэгийн агаарын тээврийн Air India компанийн нисгэгчид нислэгийн үеэр жолооны ард үйлчлэгчээ суулгаад өөрсдөө унтаж байсан нь илэрч 166 зорчигчийн амь насанд аюул учруулахад хүрснийхээ төлөө ажлаасаа халагджээ. Бангкокоос Дели орохоор нисч явсан онгоцон дахь энэ явдал дөрөвдүгээр сарын 12-нд болсон боловч сая л удирдлагын чихэнд хүрчээ.
Эрүүл мэнд

Хонины мах нэрээр хархны мах зарж байжээ
Хятадын цагдаа нар хониных гэсэн нэрээр хархны мах зардаг байсан гэмт бүлэглэлийн 60 гаруй гишүүнийг өнгөрөгч баасан гарагт баривчилсан байна. Ингэхдээ 10 гаруй тонн хархны мах хураан авчээ.
Гэмт этгээдүүд 2009 оноос эхлэн Шаньдун мужаас харх, үнэгний мах худалдан аваад давс, хүнсний амтлагчаар үнэр,
Эрүүл мэнд

Умард Солонгос АНУ-д хэзээ ч цөмийн цохилт өгч магадгүй байна
Умард Солонгос баллистик пуужингийн талаарх ажлаа үргэлжлүүлсээр байна хэмээн АНУ-ын батлан хамгаалах яам конгресст гаргаж өгсөн илтгэлдээ батлан бичсэн байна. Ийм зэвсэг ингэж бэлтгэх гол зорилго нь тэд АНУ-ын газар нутагт цөмийн цохилт өгөх явдал гэж баримт бичигт дурдсаныг ИТАР-ТАСС агентлаг дамжуулжээ.
Эрүүл мэнд

Царнаевынхан АНУ-ын тусгаар тогтнолын өдөр бөмбөг дэлбэлэх гэж байжээ
Бостонд олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг дэлбэлсэн ах дүү Царнаев нар бөмбөгөө долдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Энэ тухайгаа 19 настай Жохар Царнаев байцаалтын үед хэлсэн байна. Тэр цагдаа нартай буудалцаж байгаад амь үрэгдсэн ах 26 настай Тамерлантай хамт дэлбэлэх бодисоо түргэн буцалгагчид хийн бэлттгэснээ хүлээсэн байна.
Эрүүл мэнд

Онц аюултай алан хядагчийн жагсаалтад анхны эмэгтэй орлоо
Эрэн сурвалжилж байгаа онц аюултай гэмт хэрэгтний жагсаатад анх удаа эмэгтэй хүний нэр орлоо. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо эрэн сурвалжилж байгаа, хамгийн аюултай гэмт хэрэгтэн, алан хядагчийн жагсаалтад Ассата Шакур нэрээр алдаршсан Жоан Дебора Чезимардыг оруулснаа хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.
Эрүүл мэнд

Шувууны ханиаднаас сэрэмжлүүллээ
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шинжээчид шувууны шинэ төрлийн H7N9 ханиад хүрээгээ тэлэн дэгдэж болзошгүйг анхааруулж сэрэмжлүүллээ. Үүнийг ДЭМБ-ын мэргэжилтнүүд “Үхлийн аюултай вирус” гэж тооцож байна. Үүнтэй зэрэгцээд хятадын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт 19 хүн нэмж өвчилсөн гэдгийг зарлалаа. Ингэснээр хятадад энэ өвчний халдвар авсан хүн 127 болж 296 хүн нас бараад байгаа юм.
Эрүүл мэнд

Хачин нэр өгөхийг хориглов
Шинэ Зеландын эрх баригчид хүүхдэд өгөхийг хориглосон нэрийн жагсаалт гаргажээ. Энэ жагсаалтад 77 нэр багтсан бөгөөд тэднийг Шинэ Зеландын Дотоод хэргийн яам нь хүүхдийн сэтгэхүйг гэмтээж болзошгүй хэт хачин гэж үзжээ. Нэрсийн заримаас нь дурдвал “V8” /найман цилиндртэй моторын тэмдэглэгээ/, “Анал”, “.”, “4Real” /Жинхнээсээ/,
Эрүүл мэнд

Таван сарын нэгний жагсаал үймээн боллоо
Германы нийслэл Берлинд болсон тавдугаар сарын 1-ний хувьсгалчдын жагсаал үймээн болж хувиран цагдаа нартай мөргөлдсөнөөр дуусчээ. Зүүний хүчнийхний зохион байгуулсан энэ жагсаалд 9,0 мянган хүн оролцсон байна. Эдний олонхи нь нүүрээ халхалсан маск зүүсэн байжээ. Тэд хотын төвөөр явж засгийн газрын байр луу чиглэн хууль сахиулагчид руу чулуу, мод шидэж цонх шил хагалсан байна.
Эрүүл мэнд

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн баримт бий гэв
Сирид химийн зэвсэг хэрэглэсн нотолгоо АНУ-д бий хэмээн ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн байна. Харин түүний хэлснээр бол нотолгоо баримтууд нь хангалтгүй байгаа гэнэ. “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахад тэд химинй зэвсэг ашигласан гэсэн хангалттай баримт байх ёстой” гэж Обама хэлжээ.
Эрүүл мэнд

Туркмений ерөнхийлөгч мориноос унажээ
Туркмений ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов морин торйуулгын уралдаанд оролцож байхдаа ердөө л гараан дээр мориноосоо унажээ. Түүний унасан гүү гэнэт булгиж төрийн тэргүүнийг газар шидсэн байна. Ерөнхийлөгчийг түргэн тусламжийнхан уралдааны газраас авч явжээ.
Эрүүл мэнд

Венесуэлийн парламентад сөрөг хүчний депутатуудыг зоджээ
Венесуэлийн парламент болох Үндэсний ассамблейн хуралдаан дээр сөрөг хүчний Ардчилсан эв нэгдлийн эвслийн хэсэг депутатыг зодсон хэрэг гарлаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Үндэсний ассамблейн тэргүүн Диосдадо Кабельо сөрөг хүчний төлөөлөгчдийг сая болсон ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро ялсныг хүлээн зөвшөөр, ингэхгүй бол хуралдаан дээр үг хэлэх эрхийг нь хасна гэжээ.
Эрүүл мэнд

Прагийн төвд дэлбэрэлт болжээ
Даваа гарагт Чехийн нийслэл Прага хотын төв Үндэсний театраас холгүй дэлбэрэлт болж 55 хүн бэртэж гэмтсэн хэрэг гарчээ. Таван хүн амь алдсан гэж байгаа боловч энэ тоог батлаагүй байна. Ойр орчмын барилгын цонх хагарч, аврагчид энэ хавиас 220 орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Эрүүл мэнд




























