Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

ХОРООДООР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг сурталчилж, иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, тусламж үзүүлэх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ИТХ, "Монголын өмгөөлөгчдийн холбоо" хамтран ажиллах санамж бичиг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд, нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ноос гишүүн өмгөөлөгчдөө ажиллуулж, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлнэ.
Нийгэм

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Дашваанжил ХХК-ийн СХД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэр Тахилтын авто машин хийгээр цэнэглэх станц- 32, ЧД-ийн 7 хорооны зам дагуу байрлах Зурагтын -41, Горгаз компаны 22-ийн тойргийн орчимд байрлах авто машин хийгээр цэнэглэх станц, СодМонгол ХХК-ийн Баянхошууны зам дагуух шатахуун түгээх станцуудын ашиглалтын байдалд шалгалт хийлээ.
Нийгэм

“Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо”
Олон улсын сувилагчдийн өдрийг "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" тэмдэглэлт өдрийн онцлог нь хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад сувилагчийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн доорх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Нийгэм

“Цусаа бэлэглэе” өдөрлөг болов
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат өнөөдөр Цус сэлбэлт үндэсний төвд зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт оролцлоо. Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 17-60 насны 30 гаруй иргэдийг хамруулсан юм. Цаашид тэмдэглэлт баярын өдрүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, хороо, дүүргийнхээ иргэд оршин суугчид руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн гэнэ.
Нийгэм

Сүхбаатарын талбайн авто зогсоол нийслэлийн өмчид ирж, орлогоо хотод төвлөрүүлнэ
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13 жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд ил болгож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА” ХХК-д хариуцуулсан билээ.
Нийгэм

НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ БОЛЛОО
Эрүүл мэндийн сайдын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/207 тушаалаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон тул дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр Цус судлалын Үндэсний төвд боллоо.
Нийгэм

Хурд хэтрүүлбэл хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлтэй гэв
Налайх–Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын ажил үргэлжилж байна. Тус чиглэлд бүх жин нь 3,5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр замыг нээн, тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулан ажиллаж байгаа.
Нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
10:00-17:00 цагт: 23, 28-р хороо Сургуулийн 4, Хужирбулангийн 1-6, 8, 11-15, 18, 19, 20, 37, 41, 43, 57, Баатархайрханы 2-р хэсгийн 2/А, 22, Задгайн гудамжууд, Бага сургууль, Цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,
Нийгэм

Айл өрхийн 84.9 хувь нь нүхэн жорлон ашиглаж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн гэр хорооллын 40 гаруй хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт Эрүүл ахуйн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон “Орчны эрүүл мэнд-II” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Нийгэм

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗЛАА
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ажлын албаныхаа хамт орон нутгийнхаа 14 сумаар тойрч, ард иргэдтэй уулзалт хийх үеэр эмнэлгийн ажилчдын ёс зүйн талаар удаа дараа гомдол, санал ирж байжээ. Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлтийг эмч болон эмнэлгийн ажилчдад дамжуулах үүргийнхээ дагуу иргэдийнхээ дуу хоолой болж ийнхүү уулзалт хийсэн байна.
Нийгэм

Хачиг хэдий жижиг ч нэг л хазалтаар аюулт өвчнийг дамжуулдаг
Урин дулаан, аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн үед хачигт халдварын эрсдэл нэмэгдэж байгаа учир иргэд энгийн аргаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах, хачигт хазуулсан үедээ ямар арга хэмжээ авах талаар энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.
Нийгэм

Ач охиноо 4 жил хүчирхийлсэн өвөөгийн хорих ялыг хэвээр үлдээжээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт М.Р нь 2012 оноос 2016 оныг хүртэл хугацаанд өөрийн ач охин болох бага насны буюу 9 настай Ц.Г-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Нийгэм

2219 удаагийн ахуйн гал түймэр гарч, 23 хүн амь насаа алджээ
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 2219 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 23 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь том хүн 7 нь хүүхэд байгаа юм. Харин галын аюулаас Онцгой байдлын албаны алба хаагчид 18 хүний амь насыг авран хамгаалсан байна.
Нийгэм

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Дундговь аймгийн хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын 07-10-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Нийгэм

Хотхон, хорооллын орчныг сайжруулах талаар хэлэлцэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяа санаачилга гарган, "Орон сууцны хотхонуудын сургууль, цэцэрлэг, орчинд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орон сууцны хотхон, хороолол барьж буй хүмүүс бүрэн тохижилт, дэд бүтэц, ногоон байгууламжтай орчин бүрдүүлнэ хэмээн зураг төслөө батлуулж, захиалга авдаг.
Нийгэм





























