Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Шалгалтад 66 обьектыг хамруулж, 406 зөрчил илрүүлжээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг энэ сарын 04-08-ны зохион байгууллаа.
Нийгэм

Илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгуулахаар шийдвэрлэлээ
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг Бор-Өндөр сумын Дашваанжил ХХК-ийн АХЦС-38 салбарын үйл ажиллагаанд хийж, байгууллагын сургалт зохион байгуулан, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө. Улмаар дутуу олгосон илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажилчдад нөхөн олгуулахаар шийдвэрлэв.
Нийгэм

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав. Талууд хоёр улсын хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар санал солилцов.
Нийгэм

ЭРЧҮҮДИЙНХЭЭ БАЯРЫГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТЭМДЭГЛЭЭРЭЙ
Энэ жилийн цэргийн баяр шинэ долоо хоногийн эхний өдөр, даваа гаригт таарч байгаа. Харин наана нь гэр бүлээрээ агаар салхинд гарангаа эрчүүдээ баярлуулах боломжийг “Чингис шар айраг” компанийнхан олгож байна. УИХ-ын гишүүн М.Чимидцэрэн агсны нэрэмжит “авто кросс” уралдааныг 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй тус компанийнхны энэ удаагийн тэмцээн Цэргийн баярын өмнөх өдөр буюу энэ сарын 17-ны ням гаригт болох юм.
Нийгэм

Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэв
Онцгой байдлын ерөнхий газраас Австрали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гал түймэр унтраах чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Нийгэм

Шенгений визний материал хүлээн авах ажлыг “VFS Глобал”-д шилжүүлэв
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно.
Нийгэм

ДАРЬ ЭХ БУРХАНЫ МАГТААЛ ХУРЖ ХОНОНО
Ногоон Дарь-Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг байна.
Нийгэм

Налайх, Чойрын уулзвар хүртэлх замыг энэ онд ашиглалтад оруулна
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн төслийн арилжааны гэрээг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.
Нийгэм

''Хурд'' нэгдсэн арга хэмжээ сар үргэлжилнэ
Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Тус хэлтсээс замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал Дүнжингаравын замд явуулын оношилгоог ажиллуулан утаа ихтэй тээврийн хэрэгслүүдийг шалган, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж байгаа аж.
Нийгэм

2019 онд ХСҮТ-ийн барилгын дээвэрт бүрэн засвар хийгдэнэ
ХСҮТ-ийн үйл ажиллагаанд нэн тулгамдаж байсан асуудлуудын нэг болох дээврийн их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр гүйцэтгэх төслийн гэрээг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Масато Такаока болон ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нар үзэглэж баталгаажууллаа.
Нийгэм

ЦЭРЭГ, СПОРТЫН “ДӨЛ” ТОГЛОЛТ ЭХЭЛЛЭЭ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг, спортын “Дөл” тоглолт өнөөдөр Зэвсэгт хүчний 084-р анги дээр эхэллээ. Нийслэл хот байгуулагдсаны 380 жил, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй уг тэмцээнд дүүргийн ЕБС-ын ахлах ангийн есөн баг цэрэгжилтийн спортын 9 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Нийгэм

Оюутолгойн 550 ажилтныг Улаанбурхан өвчний эсрэг дархлаажууллаа
Оюутолгой ХХК-д ажилладаг гадаадын иргэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь лабараторийн шинжилгээгээр батлагдсан. Энэ дагуу ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг энэ сарын 7, 8 ны өдрүүдэд Оюутолгой компаний баазад ажиллан, эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийлээ. Тус үнэлгээний хүрээнд ойрын хавьталыг тогтоож, сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн юм.
Нийгэм
































