Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

ШШГЕГ:Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн
ШШГЕГ-т гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Энэ сарын 21-22-нд шилжих шөнө АТГ-аас түүнийг 48 цаг баривчилсан хэдий ч суллах хугацаа дуусахаас өмнө амь насаа алдсан юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж Цагдан хорих 461 дүгээр ангид дотоод шалгалт явуулсан талаар ШШГЕГ-аас мэдээлэл өглөө.
Нийгэм

Номын санчдад батламж гардууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа.
Нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийг барих төслийн шавыг өнөөдөр тавина
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл"-ийн шав тавих ёслол өнөөдөр болно. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцоно.
Нийгэм

МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өнөөдөр болно
Бизнесийг дэмжих чиглэлээр бодлогын өмгөөлөл үзүүлж, холбож, чиглүүлж, нөлөөлж ажилладаг, бизнес эрхлэгчдийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ-ын ээлжит XX их хурал өнөөдөр болно. Их хурлаар Танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид хуран чуулж, Танхимын 2015-2018 оны ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгохоор төлөвлөсөн.
Нийгэм

Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээл багийн “Их-Арц” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км–т, сумын төвөөс баруун зүгт 26 км-т/ тус сумын Мааньт багийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн Б /45 настай, эрэгтэй, согтуугаар морьтой явсан/ 02.22-ны өдрийн 01:00 цагийн орчим малчин Л-ийнхээс гарч яваад сураггүй болсон, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 02.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авчээ.
Нийгэм

Цонхоор унах гэж байсан зургаан настай хүүг аварчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 04:25 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 04:44 цагт очиж, Э /6 настай, эрэгтэй/-ийг гэрт нь цоожлон явсан байсныг тагтаар дамжин гэрт нь орж аюулгүй болгон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Нийгэм

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг өргөжүүлнэ
ЭМЯ, ДЭМБ-ын техникийн дэмжлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 онд хэрэгжсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны ололт, амжилт, 2019 онд төслийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байна.
Нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын салбараар үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаална
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй үйлчилгээний жил”, тус агентлагаас “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарласантай холбогдуулан яам, агентлагуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тоооны бус салбар зөвлөлүүдтэй хамтарч тухайн салбарын иргэд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлуудыг зохион байгуулж байна.
Нийгэм

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөлтэй уулзав
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өчигдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ) Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросетийг хүлээн авч уулзав. Жьюзеппе Кросети нь шинээр томилогдсон даруйдаа Монгол Улсад айлчилж байгаагаа дурдаад тус байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн зорилт, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, харилцан санал солилцов.
Нийгэм

Нийлэг хальсан уутны 64,5 хувь нь шаардлага хангаж байна гэв
“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, хяналтын улсын байцаагчдад чиглэл өгөх зорилгоор МХЕГ-аас өнөөдөр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт БОАЖЯ, Гаалийн ерөнхий газар болон мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн улсын байцаагчид хамрагдсан бөгөөд нийлэг, гялгар уутны хэрэглээ, зохицуулалтын талаарх олон улсын туршлага, манай улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар чиглэл өгөв.
Нийгэм

Бага насны хүүхдүүдийг хууран гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг баривчилжээ
Нийслэл хотын хэмжээнд орон сууцны байруудад бага насны хүүхэд байгаа айлуудын судалгааг хийж хуурч мэхлэх замаар гэрт нь орж хуурч мэхлэн, айлган сүрдүүлэх замаар эд зүйлийг нь хулгайлсан “Ш” гэгчийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баривчилсан бөгөөд 30 гаруй удаагийн гэмт хэрэг үйдсэнээ мэдүүлсэн. Уг этгээдийг цагдан хорих 461-р ангид цагдан хорьж шалгаж байна.
Нийгэм

































