Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

И.К.Азизов: Улаанбаатар хот Москва хоттой 1957 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсонд баяр хүргэн амжилт хүслээ.
Нийгэм

“BOEING 737 MAX”-ЫН НИСЛЭГИЙГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЛОО
Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоосон байна. Дээрх агаарын хөлгийг үйлдвэрлэгч “Boeing" компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Нийгэм

Хөвсгөл нууранд осолдсон 3 иргэний цогцсыг гарган авсан байна
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон багийн Ар хилт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 58 км-т Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат 3 иргэн өчигдөр мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алджээ.
Нийгэм

Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдлээ
Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар оролцов.
Нийгэм

Засаг даргын зөвлөлийн хурал боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих ашиглах журам батлах тухай асуудлыг эхлэн хэлэлцлээ. Журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа.
Нийгэм

Завхан аймгийн 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна
Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Завхан аймгийн хувьд Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй
Нийгэм

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна
Цаг агаар дулаарч өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөртэй байна. Иймд өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Нийгэм

Р.Дагва:Согтууруулах ундаа борлуулдаг, үйлчилдэг цэгүүдийн цагийн хуваарьт зохицуулалт хийх хэрэгтэй
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2019 оны анхны хуралдаанаа өчигдөр зохион байгуулж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталлаа. Хурал 100 хувийн ирцтэй, гишүүн байгууллагууд бүрэн оролцов.
Нийгэм

Ш.АНХМАА: ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭДЭГ БҮХ СУРГУУЛИЙГ 2020 ОН ГЭХЭД ХОЁР ЭЭЛЖИНД ШИЛЖҮҮЛНЭ
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй "Их хотын бүсгүйчүүд-2019" хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавилаа.
Нийгэм

Нийслэлийн 2019 оны шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн шилдэг бүсгүйчүүд шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болов. Салбар бүрийн төлөөлөл, ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дуурайл болсон есөн эмэгтэйг онцлон Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа.
Нийгэм

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-02/70 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Сүмбэрхудаг” ХХК-ийн талбайд гурвалсан гэрээ байгуулан олборлолт хийж буй “Береке” нөхөрлөлийн талбайд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
Нийгэм

































