Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй

Онцгой нислэг
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гэр бүлийн хамт Өмнөд Африкийн удирдагч агсан Нельсон Манделаг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцсон. Өнөө цаг үеийн хамгийн агуу хүмүүсийн нэг байсан Н.Манделатай салах ёс гүйцэтгэхээр Б.Обамагаас өмнөх гурван ч экс Ерөнхийлөгч Өмнөд Африкт ирсэн юм
Эрүүл мэнд

Испанийн сэтгүүлчдийг суллахгүй байна
Сирийн босогчид Испанийн хоёр сэтгүүлчийг ямар ч болзол тавилгүйгээр гурван сар гаруйн турш барьцаалж байгаа тухай “El Mundo” сонин мэдээлж байна. Испанийн сонины сурвалжлагч, зурагчин хоёрыг босогчдын армийн хүмүүсийн хамт Сирийн хилийг гарч Турк руу орох гэж байхад нь “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой ажилладаг бүлэглэлийнхэн саатуулан барьцаалжээ.
Эрүүл мэнд

Франц улс оросуудад атаархав
НҮБ дахь Францын төлөөлөгч оросууд энхийг сахиулахтай холбоотой үйлчилгээ үзүүлэх илүү их гэрээ байгуулж байгаад ихэд бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Францын суурин төлөөлөгч Арогийн мэдээлж байгаагаар НҮБ-аас дэлхий даяар явуулж байгаа энхийг сахиулах нийт ажиллагааны 14 хувийг оросууд авч байхад Франц ердбөө 2,6 хувийг авсан аж
Эрүүл мэнд
Нүүрстөрөгчийн утас гаргах гээд таван жилийн хорих ял авлаа
Нью-Йорк хотын шүүх хятадын иргэнийг нутаг руугаа хууль бусаар нүүрстөрөгчөөр хийсэн өндөр бэхжилттэй утас их хэмжээгээр гаргахыг завдсан хэрэгт буруутай гэж үзэн таван жил хорих ял оноожээ. Минь Суан Жан гэгч 42 настай хятад эрийг өнгөрсөн оны есдүгээр сард баривчилсан байна.
Эрүүл мэнд

Найз бүсгүйгээ дэлгүүрт удсаны төлөө амиа хорложээ
Хятадын Зянсу мужийн нэгэн худалдааны төвөөр үйлчлүүлж явсан хосын 38 настай залуу, найз бүсгүйгээ хэт удаан явж, их зүйл худалдан авсныг нь тэвчсэнгүй тагтан дээрээс үсэрч амиа хорлосон байна. Тэд дэлгүүрт орж ирээд таван цаг явж сүүлдээ маргалдсан байна. Эцэст нь Тао Сяа гэдэг залуу бүсгүйн худалдаж авсан зүйлийг шидлээд өөрөө долдугаар давхраас үсэрчээ.
Эрүүл мэнд

Өөрийг нь тоносон хулгайчдад бүсгүй талархлаа илэрхийлжээ
Хаалгыг нь эвдэж гэрт нь орон хулгай хийсэн дээрэмчдэд 36 настай Кейт Баррет зурвас илгээж талархлаа илэрхийлжээ. Тэрээр гэрээс нь үнэ цэнтэй зүйл олоогүй хулгайчдаас уучлал гуйгаад дүрс болон дуу бичлэгийн хальсуудыг нь авмаар байгаа бол дахин манайд “зочилж” болно шүү гэж урьсан байна.
Эрүүл мэнд

АНУ-ын нийт өрхийн эзэмшдэг баялаг өсчээ
Америкийн төв банк буюу Холбооны нөөцийн системээс энэ жил тус улсын нийт өрхийн эзэмшдэг эд баялгийн хэмжээ дээд амжилт тогтоон 77,3 их наяд ам.долларт хүрсэн тухай мэдээллээ. Зөвхөн энэ оны гуравдугаар улиралд гэхэд л энэ үзүүлэлт нь 2,6 хувиар өссөн байна. Орон сууц ба хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ өссөнтэй холбоотойгоор америк өрхийн эд баялагийн хэмжээ нэмэгдсэн гэж Засгийн газрын мэргэжилтнүүд үзжээ.
Эрүүл мэнд

Санта-Клаусыг ойн хамгаалагчаар томилжээ
НҮБ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Европын эдийн засгийн комисс Санта-Клаусыг Европын ойн төлөөлөгч томилсон байна. Ингэснээр Зул сарын баярын үеэр Санта хүүхдүүдэд бэлэг хүргэхтэй зэрэгцэн ой модыг хайрлан хамгаалах тухай тайлбарлан ярьж, ухуулж байхаар болжээ.
Эрүүл мэнд

Нобелийн шагналтныг суллахыг уриалав
Америкийн төрийн департамент Хятадын Засгийн газарт хандан Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийг хамгаалагч, тэрс үзэлтэн Лю Сяобог суллахыг уриалав. Лю нь таван жилийн турш хоригдож байгаа бөгөөд энэ хугацаанд Төрийн департамент анх удаагаа Хятадын Засгийн газарт шууд хандан түүнийг суллахыг уриалж байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь түүнчлэн тэрс үзэлтний эхнэр Лю Сяг гэрийн хорионоос суллахыг уриалсан байна.
Эрүүл мэнд

Манделатай салах ёс хийхээр 100 гаруй орны удирдагчид цугларлаа
Арьс өнгөөр ялгаварлах гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцэгч, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч агсан Нельсон Манделаг сүүлчийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэхээр дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд Өмнөд Африкийн Иоханнесбургт цуглараад байна.
Эрүүл мэнд

Францын миссээр өнгөт арьст бүсгүй тодорлоо
Арьсны үзлийн талаар багагүй шуугиан дэгдээж, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлсэн Францын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өндөрлөж, африк гаралтай өнгөт арьст бүсгүй миссийн титэм хүртжээ. Францын хамгийн сайхан бүсгүйгээр өргөмжлөгдсөн Флора Кокрил 19 настай.
Эрүүл мэнд

































