“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
Байт харвааны дэлхийн аварга Монголд
Олон улсын оюутны спортын холбоо, ОУ-ын байт харвааны холбооны төлөөлөгч Х.Карлос, Б.Жулиан нар манай улсад ажлын айлчлал хийсэн билээ. Тэд ирэх жилийн зургадугаар сард Монголд болох оюутны байт харвааны 11 дүгээр ДАШТ-ий бэлтгэл ажилтай танилцсан юм. ОУ-ын байгууллагын экспертүүд МОСХ-ны болон байт харвааны холбооны мэргэжлийн хүмүүстэй тэмцээний бэлтгэл ажлын талаар уулзалт хийж, үүрэг даалгавар, зөвлөмж өгсөн байна. Уг тэмцээний урьдчилсан болон шигшээ харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бол бие халаалтын харваа нь Хөлбөмбөгийн холбооны талбайд зохиогдоно. 2016 оны оюутны байт харвааны тэмцээнд 35 орны 300 орчим төлөөлөгч оролцохоор болсон байна. Тэмцээнийг Олон улсын байт харвааны холбоо, Зохион байгуулах хороо, Монголын аль нэг ТВ-ийг сонгон дэлхий дахинд шууд дамжуулан үзүүлэхээр болжээ. Тэмцээний Зохион байгуулах хорооны төлөөлөгчид удахгүй БНСУ-д эхлэх “Универсиад” наадмын байт харвааны тэмцээний туршлагыг судлан ажиллах аж.

0 Сэтгэгдэл