“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын онцлогууд
Жил бүрийн баяр наадмын гол ажлын нэг нь худалдаа үйлчилгээ байдаг. Энэ үеэр Худалдаа үйлчилгээ хариуцсан дарга О.Нарантуяа баяр наадмын бэлтгэл ажил болоод үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Энэ жилийн баяр наадмын худалдаа үйлчилгээний онцлог юу вэ?
-Энэ жил Хүй долоон худагт, Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 850 гаруй аж ахуй нэгж болон иргэн худалдаа үйлчилгээ хийхээр болсон. Өмнөх жилүүдэд аж ахуй нэгжүүд хуушуур, ундаа, ус худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ жилийн онцлог нь иргэн, хувь хүнийг дэмжихэд оршиж байгаа.
-Иргэд худалдаа үйлчилгээ хийх зөвшөөрлөө хаанаас авах вэ?
-Иргэн тухайн харьяаллын дүүрэг дээрээ иргэний үнэмлэхээ хавсаргаад, өргөдөл өгсөн нөхцөлд хүлээж авна. Гэхдээ төвийн зургаан дүүрэгт хуваагаад үзэхээр нэг дүүрэгт ойролцоогоор зуун өрхөд зөвшөөрөл олгогдоно гэсэн үг юм. Энэ жил Хүй долоон худагт Баянгол, Сүхбаатар дүүрэг худалдаа үйлчилгээг зохион байгуулахаар болсон.
-Тэгвэл Хүй долоон худагт үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж, иргэн хаана өргөдөл гаргах вэ?
-Баянгол, Сүхбаатар дүүрэгтээ л өгнө. Бусад үлдсэн дөрвөн дүүргийн өргөдлийг Төв цэнгэлдэх хүрээлэн дээр хүлээж авна. Мөн энэ жил монгол хуушуурны фестивалийг ирэх сарын 11,12-нд зохион байгуулахаар болсон байгаа. Энэ үеэр хамгийн амттай, хамгийн том хуушуурыг шалгаруулаад зогсохгүй хуушуурын гурилыг хамгийн хурдан элддэг, чимхдэг хүмүүсийг тодруулах юм. Үүнийг наадамчин олон шүүж шалгаруулна.
-Жил бүр хуушуурны үнэ тэнгэрт хаддаг. Энэ жилийн хувьд үнэд нь хяналт тавих уу?
-Өнгөрсөн жил 800-1000 төгрөгийн хооронд байсан. Энэ жил мөн адил өмнөх жилийн үнэ ханшийг хэтрүүлэхгүй гэсэн заавар зөвлөмжийг дүүрэг бүрийн ажлын хэсэгт өгөөд явна. Мөн эко хэрэглээ буюу цаасан уутыг хуушуурын савалгаанд хэрэглэнэ.
Энэ бол бид тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор хийж буй ажил. Тиймээс хараагүйчүүдийнхээ үйлдвэртэй хамтарч ажиллах юм.
-Хувцас, ахуйн бараа зэргийг худалдаалж болох уу?
-Шил, шүхэр зэргийг худалдаалж болно. Бусад барааг заруулахгүй. Нэмж хэлэхэд наадамчин олондоо зориулж дүүрэг дүүргийнх нь нутаг дэвсгэр дээр хуушуурын цэгийг ажиллуулахаар болсон. Сүхбаатар дүүрэг гэхэд Их дэлгүүрийн урд талын Цэрэндоржийн талбай дээр, Хан-Уулын иргэд Сансар худалдааны төв дээрээс хуушуур авч идэж болно.

0 Сэтгэгдэл