Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Зүүн хойд Азийн залуус сайн дурын үйлсийн төлөө чуулж байна
“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” Зүүн хойд Азийн залуучуудын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулганыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн /APPDSA/ санаачлан,“Дэлхийн энхийн их наадам”, “Сайн дурын байгууллагуудын сүлжээ”, “Монголын залуучуудын холбоо”, “БОНХАЖЯ” хамтран зохион байгуулж байгаа юм. Уг чуулганыг Ази-Номхон далайн Энхтайван, хөгжлийн төлөө хөдөлгөөний дарга, UNESCAP-ийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Марко Ронкарати, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч С.Оюун нар нээж үг хэлсэн. Мөн БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх үндсэн илтгэлийг тавилаа. Зүүн хойд Азийн бүсийн залуучуудын уг чуулганаар нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоог нэмэгдүүлж, чадавхижуулах, хүрээлэн буй орчноо сайн дурынхны хүчээр хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах,  тухайн бүс нутгийн залуучуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжиж, эрх зүйн орчныг бий болгох,  өөрсдийн туршлага, мэдээллээ солилцох зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүдийг хөндөн хэлэцэж, харилцан туршлага солилцож байна.

Мөн БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх тавьсан илтгэлдээ, сайн дурын үйлс нь хүн хүнийхээ төлөө цохилох зүрх, догдлох сэтгэл,  эх орондоо сайн үйл бүтээх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүллээс эхэлдэг гэдгийг  иргэний суурь боловсролын хүрээнд зааж  сургах хэрэгтэйг онцолсон юм. Мөн сайн дурынхны ажил бол өглөө босоод нүүрээ угаахтай адил зайлшгүй хийх ёстой, нэр төрийн ажил гэсэн юм. Дэлхийн залуу манлайлагчдын академийн ерөнхийлөгч Ейчин Ли “Энэхүү чуулга уулзалт их цагаа олсон уулзалт болж байна. Цэнхэр дэлхийн хүн бүр нэгдье гэсэн үг хятад хэлэнд байдаг Монгол хэлэнд ч байдаг байх гэж бодож байна. Бид хүчээ нэгтгэн, нэгдэж чадвал бүх тулгамдаж буй асуудлаа шийдэж чадна. Залуучуудын оролцоо хамгийн чухал байгаа өнөө үед сайн дурын үйл ажиллагаанд манлайлан оролцохыг уриалж байна” гэсэн юм. Чуулганд гадаад дотоодын сайн дурын үйл ажиллагаа явуулдаг олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж санал бодлоо солилцсон бөгөөд “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” чуулган ирэх долдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан