“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА
Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана
"Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө
Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ
“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Нийслэлийн Онцгой байдын газар 15 төрлийн 8000 гаруй багаж, техникээр цусаа сэлбэлээ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Япон улсын “Бодлого, хүний нөөц Техник туслалцааны хөтөлбөр”-өөс хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт “Гамшгийн эрсдлийн менежментийг сайжруулах төсөл”-ийг 14 сарын хугацаанд хэрэгжүүллээ. Төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн үерийн эрсдлийн менежментийг сайжруулах, хотын үерийн эрсдлийн менежментийн стратегийг боловсруулах зэрэг тодорхой ажлуудыг шат дараалан авч хэрэгжүүлсэн.

Мөн үерийн гамшгийн үед иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аврахад нэн шаардлагатай багаж зэвсэглэмж, техник хэрэгсэл олгосныг өнөөдөр төслийн удирдлагууд нийслэлийн Онцгой байдын газарт гардуулан өглөө. Багаж техник хэрэгсэл гардуулж өгөх ёслолын ажиллагаанд Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ж.Андерсон, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори ШИМИЗҮ, ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал, НОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, Төслийг Удирдах Нэгжийн захирал Н.Энхболд болон НОБГ-ын удирдлагууд, албан хаагчид оролцсон юм.

Төслийн үр дүнд нийслэл анх удаа үерийн эрсдэлийн менежментийн стратегитэй болж үерийн гамшгийн нөхцөлд ажиллахад нэн шаардлагатай нийт 15 төрлийн 8253 ширхэг жижиг, дунд, том оврын 672,000 долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Тухайлбал аврах шуудаг, аврах ажиллагааны хувцас, хөвөгч гүүр, аврах хийлдэг дэвжээ, түр хорогдох байр, уснаас аврах ажиллагааны хувцас, аврагчдын малгайнд бэхэлдэг дүрс бичлэгийн аппарат, могойн дуран, эко шуудай, зөөврийн гэрэлтүүлэг, GPS хэрэгсэл,аврах шуудаг, хайгуулын төхөөрөмж зэрэг богино хугацаанд хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах орчин үеийн дэвшилтэт технологи, хэрэгслүүд болно.

0 Сэтгэгдэл