Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Нийслэлийн удирдлагууд хороодод ажиллав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох”, Нийслэлийн орон сууцны корпорацийг хаалттай хувьцаат компани болгох тухай, Ногоон санхүүгийн корпорацийн тухай, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хороодод ажилласан тухай хэлэлцлээ.  “Төрийн үйл ажиллагааг сайжруулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилго тавьсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 152 хороонд нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 22 дарга, нутгийн захиргааны байгууллагын 47 дарга хороодод хүрч ажилласан. Хотын дарга хороодод хүрч ажиллах зорилт тавьж, иргэдийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх ажлуудыг эрчимтэй хийж байна. Иргэд болон хороодын удирдлагууд ч энэ арга хэмжээг дэмжиж байгаа” хэмээн  НЗДТГ-ын  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга  Ү.Ганболд танилцуулав.

Мөн хурлаар ирэх 2019 онд Улаанбаатар хотын 380 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна. “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох” тухай асуудлыг хэлэлцэж дэмжээд, НИТХ-д өргөн барихаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан