Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
11 амгийн 27 суманд шүлхийн голомттой байна

Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр танилцуулга хийжээ.
   Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцсон байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл хийжээ.
  Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн зургаан сум, Дундговь аймгийн гурван сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум зэрэг 11 аймгийн 27 суманд шүлхийн өвчний 30 голомттой байна. Эдгээр голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.
 Мөн Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүлхийн голомттой байгаа аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Mah haanaas avch ideh vee ene talaar niitleechee zah deer baigaa mah shulhitei bval yaana
Хамгийн их уншсан