Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулна

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний программ хангамж мэдээллийн санг шинээр үүсгэх, ажлыг судлах ажлын даалгавар боловсруулах” үүрэг бүхий  ажлын хэсгийг байгуулсан.  

Ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралд  ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Татварын газрын Эрсдэл, статистикийн хэлтсийн дарга Б.Гансүх, нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга О.Баттөмөр болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Хуралдаанаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх цаасан суурьт бичиг баримтуудыг  цөөрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах, системийг хэрхэн цогцоор шийдэх, шат дамжлагыг цөөлж, зардал чирэгдлийг багасган шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломж зэрэг олон асуудал хэлэлцэж, санал солилцлоо гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан