Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Цэвэрлэх байгууламжийн ажлыг шалгав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Ш.Лхамсүрэн нар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн  нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230000 шоо метр ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж.

Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн тухай холбогдох мэргэжилтнүүд дурдлаа.
Цэвэрлэх байгууламж нь хаягдал лагаа ил задгай хатаадаг. Иймд үйлдвэрийн бохир ус, хаягдал лагын үнэр нийслэлийн хэмжээнд тархаж байгаа билээ.

Энэхүү асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнуудтай уулзаж санал солилцож, энэ хавар эхлэх цэвэрлэх байгууламжийн ажлын төлөв байдлын талаар ярилцлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан