Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Мэргэн буудагчид тодорчээ

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойг угтаж Сэлэнгэ аймгийн цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудын дунд Монгол Улсын буудлагын спортын мастер бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит “Тэргүүний шилдэг мэргэн буудагч” шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд  боллоо.
Тэмцээнд цэргийн болон цэрэгжүүлсэн 10 байгууллагын 40 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
  “Тэргүүний шилдэг мэргэн буудагч”-аар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар, “7,62 мм-ийн автомат бууны буудлагын тэмцээн”-ийн төрөлд  “Тэргүүний шилдэг мэргэн буудагч”-аар Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ нар шалгарчээ.
Мөн “ПМ гар бууны буудлагын тэмцээн”-ийн төрөлд  Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч О.Батбилэг, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн захирагч, хошууч Ш.Баасансүрэн нар дөрөвдүгээр байр, “7,62 мм-ийн автомат бууны буудлагын тэмцээн”-ийн төрөлд тус газрын нярав, ахлагч Б.Гантуяа хоёрдугаар байр, аврагч, гал сөнөөгч, ахлагч П.Давааням нар амжилттай оролцож, багийн дүнгээр хоёрдугаар байрт тус тус шалгарсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан