Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Сүхбаатар дүүрэгт хоёр сартай 150 хүүхэд хатгалгааны эсрэг вакцинд хамрагдана

Энэ сарын 1-нээс  эхлэн нийслэлийн бүх дүүргийн 2 сартай хүүхдүүдийг уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Энэ ажил газар дээрээ хэрхэн явагдаж байгаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар танилцахаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дархлаажуулалтын тасагт ажиллалаа. Тус дүүргийн хувьд өдөрт 20-25 хүүхэдэд вакцин хийдэг. Нийтдээ 150 хүүхэд хамрагдах ёстойгоос 94 хувийн хамрагдалтай байна.
Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийнэ.  Одоогийн байдлаар вакцинжуулалт 40 хувьтай үргэлжилж байна. Энэ үер Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ энэ онд 38 мянган хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35 мянган хүн/тунг хүлээж авсан бөгөөд үлдсэн 75 мянган хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авна. Вакцины зах зээлийн үнэ нэг хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар  худалдан авч байна гэлээ.
Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно. Эцэг эхчүүд хүүхдээ өрхийн эмнэлэг дээрээ товлолын дагуу вакцинд хамруулах боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан