Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Газар эзэмших гэрчилгээ хуурамчаар үйлдэж буйг сэрэмжлүүлэв

Нийслэлийн газрын албанаас хуурамч бичиг баримт үйлдэж залилан хийсэн мэдээлэл гарсан.  Тэгвэл Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун дараах мэдээллийг хийлээ.
Тэрээр “Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар албан ёсоор шийдэгдэнэ. Миний хувьд ийм асуудал дахин давтагдах вий гэдэг үүднээс иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Нийслэлийн Засаг дарга 2016 оны сүүлчээр орон сууцны хороолол дотор шинээр газар эзэмших эрх  олгохгүй гэдэг захирамж гаргасан. Гэтэл газар эзэмших эрх олгосон тухай хуурамчаар үйлдсэн  бичиг баримт хоёр удаа гарлаа.  Тухайлбал, газар эрх олгосон гэх нэг хуурамч бичиг баримтад нь 2017 оны 05 дугаар сарын 11-ны А156 тоот захирамж гэсэн дугаар тавьсан байгаа юм. Бид Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  уг захирамжийг шүүж шалгасан. Тэгэхэд ийм дугаартай захирамж байхгүй. Харин 156 тоот захирамжийг нь  албан ёсоор авч үзсэн. Тэгэхэд энэ нь “Гадаад томилолтын тухай” гэсэн захирамж бөгөөд  03 сарын 011-нд гарсан байна. Тэгэхээр газар эзэмших эрх олгосон захирамж байхгүй юм.
Энэ хуурамч бичиг баримтад Баянгол дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар  209 ам метр газар олгов гэсэн байгаа юм.
Хуурамч гэрчилгээ дээр тавьсан  нэгж талбайн дугаарыг нь мэдээллийн санд хийж шалгахад ийм байршил гараагүй. Иргэд хохирсон учраас цагдаагын байгууллагад гомдол гаргасан байх. Ингээд цагдаагын байгууллага уг асуудлыг шалгаж байгаа  гэж бодож байна.
Хоёр дахь тохиолдол нь мөн л газар эзэмших эрхтэй холбоотой хуурамчаар үйлдсэн 94 тоот захирамж гэж бий. Гэтэл уг захирамж нь “Ажлын хэсэг байгуулах тухай” байгаа юм. Эдгээр хуурамч бичиг баримтыг үйлдэхдээ Нийслэлийн газрын албаны “Газар эзэмшүүлэх гэрчилгээ”, миний гарын үсэгийг  ашигласан байгаа юм.   Зарчимын зөрүүтэй ийм хуурамч бичиг үйлдсэн, цагдаагын байгууллагын шалгаж буй гэмт хэргийн шинжтэй зүйлийг ашиглаж миний нэр төрд илтээр халдаж, гүтгэж мэдээлсэн. Уг хуурамч бичиг баримтыг үндэслэж мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгуулна. Гол нь иргэд иймэрхүү залиллангийн хэрэг удаа дараа гарч байгаа тул болгоомжтой байгаарай гэж сэрэмжлүүлж байна. Гэрчилгээг хэн хэрхэн хуурамчаар үйлдсэнийг цагдаагын байгууллага шалгаж тогтоох учиртай. Би гэрчийн мэдүүлэгч өгнө. Урд нь цагдаадгын байгууллага манайд хандаж  тэр хувилсан гэрчилгээг шалгуулахаар өгсөн байсан. Бид шалгаад ийм гэрчилгээ олгоогүй, газар эзэмших ийм захирамж гараагүй гэдэг албан ёсны мэдээллийг цагдаагын байгууллагад гаргаж өгсөн” хэмээн мэдэгдлээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан