Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Архангай аймагт АН олонхи болжээ
Өчигдөр болсон аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд Архангай аймагт цэнхэрүүд ялжээ. Архангай аймгийн 18 сум, аймгийн төвийн нийт 24 тойргоос Ардчилсан нам 13 суудалд нь эзэн болсон байна. Харин МАН 11 суудал хадгалсан бол гуравдагч улс төрийн намаас суудал авч чадаагүй аж.
Улс төр

Аймгуудаас сонгуулийн дүн ирсээр байна
Өчигдөр болсон сонгулийн дүнгийн талаар аймаг орон нутгаас ирүүлж байгаа мэдээллээр Орхон аймгийн ИТХ-ын 19 суудлаас 11-ийг нь АН-аас нэр дэвшигчид авсан байна. Харин сумдаас Баян-Өндөр, Жаргалант суманд АН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулж, цэнхэр тойрог болгожээ.
Улс төр
Сүхбаатар аймагт АН үнэмлэхүй ялалт байгуулжээ
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгуулиар Сүхбаатар аймагт АН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Сүхбаатар аймгийн 13 сумын 12-нт Ардчилсан нам ялалт байгуулсан бол Баруун урт хотын 21 суудлын 20-д нь мөн ардчилагчид ялалт байгуулжээ. Үндсэндээ Сүхбаатар аймгийн ИТХ-ын хоёр хувьд л МАН-ын төлөөлөгчөөр суухаар болсон байна.
Улс төр
УИХ-ын чуулган хойшиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдлоо. Энэ хуралдаанаар Өвөрхангай аймгаас сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт болон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн суудлыг бөглөх Д.Сарангэрэл нар тангараг өргөх ёстой. Гэвч УИХ-ын гишүүд орон нутгийн томилолтоосоо ирээгүй байгаа аж. Тиймээс хуралдааныг маргааш 10:00 цагт хуралдуулахаар товлов.
Улс төр
Дорноговьд АН олонхи болжээ
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага аймаг, сумын ИТХ-ыг сонгох сонгуулиар Дорноговь аймагт АН ялсан байна.
Тус аймаг ИТХ-ын 18 тойргийн 12-т нь АН ялснаар намын жагсаалтаар орох гишүүдтэйгээ олонхи болох нь тодорхой болжээ. Харин МАН тав, МАХН нэг торйогт ялсан байна.
Улс төр

ӨНӨӨДӨР ДӨРВӨН ГИШҮҮН ТАНГАРАГ ӨРГӨХ ҮҮ
Өнөөдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг танилцуулна. Энэ нь МАН-аас жагсаалтаар орж ирэх Д.Сарангэрэл, МАХН-ын жагсаалтаар орж ирэх Ц.Оюунбаатар, АН-аас Өвөрхангай аймагт сонгогдсон Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргүүлэх тухай танилцуулах бололтой.
Улс төр
Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэр дэвшигчийг хассан гэх мэдээлэл иржээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэр дэвшигчдийг хассан гэх мэдээлэл СЕХ-нд иржээ. Үүний дагуу СЕХ-ноос Сонгуулийн хороон даргатай холбогдож энэ талаар тодруулахад, “Бидэнд тийм мэдээлэл ирээгүй” гэж хэлжээ. Харин нэр дэвшигчийг хассан тухай мэдээллийг сонгуульд хянагч хийж байгаа иргэн ирүүлсэн байна. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд энэ асуудлыг тодруулж, шийдвэрлэхийг үүрэг болгоод байгаа юм байна.
Улс төр

23399 хүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авчээ
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулиар өвчний улмаас болон хууль хяналтын байгууллагад байцаагдаж, баривчлагдсан хүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авна гэж заасан. Улсын хэмжээнд СЕХ-нд 24903 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх хүсэлт гаргасан байна.
Улс төр

Улсын хэмжээнд сонгуулийн ирц 39.22 хувьтай байна
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирцийн 16:00 цагийн байдлын мэдээллийг өглөө. СЕХ-ноос өгсөн мэдээлэлээр нийслэлийн сонгогчдын 31.64 хувь нь орон нутгийн сонгуульд саналаа өгчээ. Улсын хэмжээнд 39.22 хувь нь сонгуульд санал өгөөд байгаа аж.
Улс төр

Ц.Содномцэрэн: Санал тоолох автомат машин гацаж, саатсан тохиолдол гарсан
Өнөө өглөө цаг агаарын мэдээ авахад өнгөрсөн шөнө Ховд, Завхан, Говь-Алтай, Сэлэнгийн ихэнх нутаг, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн өмнөд, Дундговийн хойд хэсэг, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар орчмоор 0-3 мм-ийн цас орж байна гэсэн мэдээ авсан. Мөн Говь-Алтай, Өвөрхангайн зарим сумаар зөөлөн цасан шуургатай байна гэсэн мэдээ авсан.
Улс төр

Улсын хэмжээнд нийт сонгогчдын 15.7 хувь нь саналаа өгчээ
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирцийн талаар талаар СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 1851103 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 290672 сонгогч саналаа өгчээ. Ирцийн хувьд 15.7 хувьтай байна. Аймгуудын хувьд 1028980 сонгогчоос 188855 сонгогч саналаа өгч байна 18.37 хувийн ирцтэйгээр сонгууль үргэлжилж байна.
Улс төр

19400 “мориноос” сонголтоо хийнэ
Өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхэлсэн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага сонгох сонгуулиар манай улсын нэг сая 862 мянган иргэн аймаг, дүүрэг, сумын ИТХ-д долоон нам, хоёр эвслээс нэр дэвшсэн 19400 хүнээс сонголт хийж өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг сонгоно.
Улс төр

Цахим үнэмлэх биш хуруу нь хэрэг болж байна
Монгол Улс иргэнийхээ бүртгэлийг шинэчилж цахим үнэмлэх олгож энэ удаагийн сонгуулиар анх удаа ашиглана гэсэн. Гэхдээ сонгуулийн санал хураах хэсгийн хороонд цахим үнэмлэх унших ямар ч төхөөрөмж байхгүй, харин хурууны хээ унших төхөөрөмж л тавьсан байлаа.
Улс төр





























