Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди бараалхлаа
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд анх удаагаа ШХАБ-ын гишүүн орны хувиар оролцож байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбековтой уулзлаа
БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсоны дараа Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбековтой хоёр талт уулзалт хийлээ.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилэв
БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байн
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Чиндао хотод хүрэлцэн ирээд буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзлаа
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Чиндао хотод хүрэлцэн ирээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкотой уулзав.
Улс төр

УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй шийдвэр гарлаа
Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт УИХ-д гаргасан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар 13 гишүүний 8 нь буюу 61.54 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн.
Улс төр

Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2018.06.08/ хуралдаан 15 цаг 21 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар даргалсан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналын талаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан.
Улс төр

ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав
Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Улс төр

ОХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд гарч байна
Сүхбаатарын талбайд болж буй энэхүү үзэсгэлэн, худалдааг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, сонирхсон бөгөөд түүнийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин болон тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгчид үзэж сонирхсон юм.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төр хурахын аманд очиж, мод үржүүлгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Богдхан уулын Төр хурахын аманд очиж мод үржүүлгийн ажилтай танилцангаа салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.Төр хурахын ам нь газарзүйн байршлаараа Азийн төв хэсэгт тооцогддог бөгөөд энэ хэсэгт модгүй болж байгаа нь ганцхан Монгол Улсын биш Ази тивийн асуудал гэж үздэг тул Богдхан уулын Төр хурахын амыг ойжуулах шаардлагатай байгаа талаар “Их ногоон хамтрагчид” ХХК болон “Ногоон хишигтэн” төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд танилцуулсан юм.
Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг дамжууллаа
“Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин нарын албаны хүмүүс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Улс төр

































