ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчидтай уулзав
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний хүндэт зочноор дагалдан яваа Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпын аварга Э.Бадар-Ууган нар Лондонгийн олимпын наадамд оролцож буй Монгол Улсын шигшээ багийн тамирчидтай олимпын хотхонд өнөөдөр уулзжээ.
Улс төр
2013 оныг авлигын эсрэг жил болгон зарлахыг уриаллаа
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, авлигатай тэмцэх талаар мэдэгдэл гаргаснаа дуулгалаа. Уг мэдэгдэлдээ авлигачдын хэргийг илрүүлж, шалгадаг ч тэд улс төрийн хүрээнийхэнтэй нягт холбоотой байдаг, бүр мэргэжлийн хуульчдын багаар хамгаалуулдаг учир хэрэг нь шийдвэрлэгдэхгүй удаж байгаа тухай тусгажээ.
Улс төр

Н.Энхбаярын өмгөөлөгч шүүх хуралд гэрч, шинжээч, хохирогч нарыг заавал оролцуулахыг хүсчээ
Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл маргааш болох шүүх хуралд гэрч, хохирогч, шинжээч нарыг заавал оролцуулах тухай өнөөдөр албан бичиг хүргүүллээ.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Йоркийн гүн Хунтайж Эндрьютэй уулзав
“Лондон-2012” зуны олимпийн наадмын нээлтэд оролцохоор Лондон хотод хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Йоркийн гүн хунтайж Эндрьютэй уулзлаа. Йоркийн гүн хунтайж Эндрью Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Олимпийн наадмын нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд олимпод оролцож буй монголын баг тамирчдад амжилт хүслээ.
Улс төр

Ө.Энхтүвшин: Ойлголцчихвол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх албагүй
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар намаа төлөөлж өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсан юм.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин уулзалтын дараа сэтгүүлчдэд “Манай намын гишүүдгүйгээр чуулганы хуралдааныг үргэлжлүүлж, УИХ-ын дарга сонгосон нь хууль бус гэсэн байр суурьтай байгаагаа уулзалтын үеэр УИХ-ын даргад илэрхийллээ.
Улс төр

МАН-ынхан дөрвөн жилийн өмнөх түүхээ мартжээ
Түүх сөхье. УИХ-ын 2008 оны сонгуульд МАН 45 суудал авч, олонхи болсон. Гэвч “долдугаар сарын 1”-ний үйл явдлаас болж МАН АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан юм. Тухайн үед МАН-аас УИХ-ын даргад Д.Дэмбэрэлийг санал болгож байлаа. Д.Дэмбэрэл бас л хамгийн өндөр настай УИХ-ын гишүүн байсан ч хуралдаан даргалаагүйг олон түмэн тодхон санаж буй биз.
Улс төр

”Орбит” цамхагаас Лондонг бүхэлд нь харж болно
“Лондон-2012” олимпийн цэнгэлдэхийг дээрээс нь үзэгчдэд харуулахын тулд босгосон “Орбит” цамхаг үүдээ нээжээ. Олимпийн наадам эхэлсэн өдрөөс хойш Орбит цамхгийн оройгоос олимпийн цэнгэлдэх хүрээлэн, олимпийн тосгон, тэр бүү хэл Лондон хотыг бүхэлд нь харах гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа гэнэ.
Улс төр
“Шударга ёс” эвслийн бүлэг маргааш хуралдана
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг маргааш хуралдахаар товложээ. Бүлгийн хуралдаанаар бүлгийн дүрмээ хэлэлцэж батлах юм байна. Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар бол бүлэг байгуулсан нам, эвсэл УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ дагуу УИХ-ын дэд даргад хэнийг нэр дэвшүүлэхээ ярилцах гэнэ.
Улс төр
Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангараг өргөхгүй нь
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, ойрын үед болох УИХ-ын чуулганы хуралдаан дээр гурван гишүүнийхээ тангаргийг өргүүлэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргажээ. Гэхдээ Удирдах зөвлөлийн гишүүдийн зарим нь гурван хүнийхээ хоёрынх нь тангаргийг нь өргүүлэе гэсэн санал гаргасан байна.
Улс төр
Монгол төрийн музейг иргэдэд нээлттэй болгоно
Төрийн ордны өргөтөл буюу Чингисийн цогцолборт байрлах Монгол төрийн музейг иргэдэд нээлттэй болгох ажлыг АН-ынхан хийхээр болжээ. АН-ынханы толгойлох Засгийн газар иргэдэд нээлттэй байх аж. Үүний эхлэл болгож Монгол төрийн музейг иргэд үзэж сонирхох боломжийг нээж өгөхөөр болжээ.
Улс төр
МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын дарга З.Энхболдтой уулзлаа
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар намаа төлөөлж шинээр томилогдсон УИХ-ын дарга З.Энхболдтой уулзлаа. Уулзалтын үеэр МАН-ын удирдлагуудын хувьд чуулганы хуралдааныг үргэлжлүүлж, УИХ-ын даргаа сонгосон нь хууль бус гэдгийг илэрхийлжээ. Цаашид хоёр намын бүлэг ажлын хэсэг зөвшилцөх шаардлагатай байна гэдгийг ч МАН-ынхан мэдэгдсэн байна.
Улс төр
Нарийн бичгийн дарга нараа сонгосон МАН, УИХ-д ирэх болов уу
Баасан гараг уг нь УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хуваарьт өдөр. Энэ долоо хоногийн туршид дотоод асуудал, УИХ-ын сонгуульд ялагдсан учир шалтгаанаа ярьж, буруутай хүмүүстээ хариуцлага тооцон дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нараа сонгосон МАН парламентын анхдугаар чуулган, төрийн ажлыг үл тоомсорлосон.
Улс төр

НАМЫН АЖЛАА ТӨРИЙНХӨӨС ДЭЭГҮҮРТ ТАВЬСАН МАН-ЫНХАН
Ардчилсан хувьсгал ялж, хүний эрх чөлөөг дээдэлдэг улс орны тоонд багтсанаас хойш төрийн эрх барих дээд байгууллагынхаа түшээдийг иргэд сонгодог болсон. Эдүгээ зургаа дахь сонгуулиа хийж, үр дүн нь гарчихаад байна. Ээлжит сонгуулиар АН үнэмлэхүй ялалт авч чадаагүй ч, олны итгэлийг хүлээн парламент дахь олонхи болчихлоо.
Улс төр

САНГИЙН САЙД Д.ХАЯНХЯРВАА АТГ-ЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ ХАСЧ ХАРИУГАА АВАХ НЬ
Өмнөх УИХ хаалгаа барихаасаа өмнө АТГ-ын орон тоог нэмсэн. Ингээд 90 ажилтантай байсан АТГ-ын орон тоог нэмж, 145 болгосон юм. Гэтэл орон тоо нь нэмэгдсэн тус байгууллагын цалингийн багц өдгөө хасагдсан байх юм. Төсөвт АТГ-ын албан хаагчдын цалингийн багцыг хоёр тэрбум 900 сая төгрөг байхаар тугасгасан байж.
Улс төр



























