Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

Хараагүй иргэдийн зорчих замыг хаасан компанийн газрын эрхийг цуцлуулахаар санал хүргүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам дээр баригдсан иргэн Б-ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалт бүхий барилгын үйл ажиллагаа, түүний эрхзүйн баримт бичгийн бүрдэлд хяналт шалгалт хийлээ.
Нийгэм

Зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсан 377 тонн түүхий нүүрсийг буцаалаа
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо болон хяналтын 4 цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.
Нийгэм

Наадмаар зөвшөөрөгдсөн 610 цэгт НМХГ-ын 400 байцаагч хяналт тавина
Тулгар төр байгуулагдсны 2228, Их монгол улс байгуулагдсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт нэгдсэн хяналт шалгалт хийж ажиллана.
Нийгэм

Зам засварын үеэр нийтийн тээврийн чиглэлд ингэж өөрчлөлт орно
Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлын үеэр хөдөлгөөний гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчилэхээр төлөвлөөд байна.
Нийгэм

Заамарт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг 3 компанийн үйл ажиллагааг зогсоолоо
МХЕГ-ын 12 дахь цахим шуурхай хурлаас өгсөн үүргийн дагуу Газрын даргын баталсан 19/108 дугаартай удирдамжаар Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геологи, уул уурхайн, Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.
Нийгэм

“Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр: тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлууд эхэллээ
Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах талаар эрүүл мэндийн салбарын хэмжээнд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Нийгэм

Дүүргийн Засаг дарга нар ажлаа тайлагнав
Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.
Нийгэм

СХД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардуулж өгчээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран СХД-ийн магадлан итгэмжлэлд орсон найман Өрхийн эрүүл мэндийн төвд “Зүрх судасны өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МонгПэн загвар төслийг хэрэгжүүлж байна.
Нийгэм

“Их шүүдэргэнэ” эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилж байжээ
БГД-т байрлах “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ”Их Шүүдэргэнэ” эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сан нь хүчингүй жороор эм олгосон, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн. Мөн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Нийгэм

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ХЭРГҮҮДИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Нийгэм

“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ" аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбарууд байрлуулжээ
Тээврийн цагдаагийн албанаас энэ сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн билээ. Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарыг доорх чиглэлд байгуулсан.
Нийгэм

“ХҮРМЭН” ЭМИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Баянгол дүүрэгт байрлах “Хүрмэн” эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сан нь Ааг фарм ХХК-ийн эмийн сангийн Эм барих тусгай зөвшөөрлийг ашиглаж байсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр заасан хаяг байршилд ажиллаагүй, үйлдвэрлэгч болон дуусах огноо зэрэг нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулдаг, хуурамч Сэтгэцэт нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчил илэрлээ.
Нийгэм
































