Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг эхлүүллээ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 07-р сарын 05-ны өдөр нээж ашиглалтад оруулсан.
Нийгэм

10, 12 настай хүүхдүүд бүлэглэн хулгай хийжээ
2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 13-16 цагийн хооронд СХД-ийн 1-р хороо 27 настай эмэгтэй Т-гийн гэрийн цоожийг эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан хэргийг 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн үйлдсэнийг Сонгино-Хайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн хэргийг Сонгино-Хайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Нийгэм

Зөвхөн толгойноосоо наранд халснаар наршдаггүй
Зуны улирал, цэлмэг, нартай, дулаахан өдрүүд сайхан ч бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, өндөр настангуудын зайлшгүй анхаарах ёстой нэг зүйл нь наршилт билээ. Цэлмэг, хурц нартай өдөр нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэхгүй байх, түүнчлэн малгай өмссөн ч удаан хугацаагаар гадаа байснаас наршилт үүсдэг.
Нийгэм

ХУГАЦАА НЬ ДУУСАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтын үед хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан нь тогтоогдсон. Иймд шалгалтаар хураагдсан 18 нэрийн 56 ширхэг, хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч устгуулахаар Нийслэлийн Зөвлөлд шилжүүллээ. Мөн илэрсэн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Нийгэм

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 07 дугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нийгэм

Улаанбаатар –Дархан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт оржээ
Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Нийгэм

Цагдаагийн алба хаагчийн буруутай нь тогтоогдвол хатуу хариуцлага тооцно
Иргэн Б.Болороо нь өөрийн фэйсбүүк хуудастаа “Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг удаашруулсан” гэх гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өглөө.
Нийгэм

Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 59 дуудлагаар ажиллажээ
Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллага 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 7 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа.
Нийгэм

3877 ШИРХЭГ СЭТГЭЦ НӨЛӨӨТ ЭМИЙГ ХҮЧИНГҮЙ, ХУУРАМЧ ЖОРООР ОЛГОЖЭЭ
Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг шалгах шалгалтын удирдамж”-ийн дагуу Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эдийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, түгээх байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.
Нийгэм

22-ын товчооноос Дархан руу салдаг уулзварыг хаажээ
“Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны долоодугаар сарын 15-наас эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаад байна.
Нийгэм

Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг хоёр өдөр хаана
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны 07 сарын 16-ны 23:00 цагаас 07-р сарын 18-ны өдрийн хооронд хааж, Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн” ХХК нь дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм

Он гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна
Улсын хэмжээнд 2019 оны 07 дугаар сарын 16-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49593.8 га ой, 250839.2 га хээрийн талбай, нийт 300433 га талбай түймэрт өртөж, 13 байшин, гурван гэр шатсан.
Нийгэм

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр баяр наадмын өдрүүдэд буюу 07 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орж, салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бол говийн болон зүүн аймгуудын нутгаар өдөртөө 32-37 хэм хүртэл халах төлөвтэй байна.
Нийгэм































