Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

Нийтийн тээврийн үйлчилгээнд дараах нэмэлт зохицуулалтыг хийлээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих бүтээн байгуулалт эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлаж, улмаар дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд өөрчлөлт оруулсан.
Нийгэм

Хепатит в вирусын халдвараас сэргийлэх сайн дурын дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит В вирусын халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит В вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалтыг долдугаар сарын 8-ны өдрөөс зохион байгуулж эхэллээ.
Нийгэм

Налайхын авто замын далангийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.07.04/ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
Нийгэм

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт иргэд ам сайтай байна
Монгол улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Нийгэм

Налайхчууд сар хүрэхгүйн хугацаанд шинэ Цэнгэлдэх хүрээлэн байгууллаа
Налайх дүүргийн иргэд, оршин суугчид болон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд хамтран өөрсдийн нөөц бололцоогоор хандив цуглуулан сар хүрэхгүйн хугацаанд шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” байгуулах ажлыг өрнүүлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.07.05/ Налайх дүүрэгт ажиллах үеэрээ энэхүү бүтээн байгуулалтыг үзэж сонирхон, дүүрэгтээ баригдсан олон улсын хөнгөн атлетикийн тартан замыг түшиглэн Цэнгэлдэх хүрээлэн байгуулаад буй налайхчуудад амжилт хүслээ.
Нийгэм

Танилц:Таны амьдралын хэв маягийг зөв тийш чиглүүлэх “Шри Шри Татва”
Монголчууд маань Шри Шри амьдрах ухаанд суралцаад даруй 24 жил өнгөрсөн байна. Олон хүний ярьдгаар амьдралыг өөрчлөгч гэж нэрлэдэг амьдрах урлагийн хичээлээр олон сая хүн хичээллэж амьдарлынхаа хэвшил болгон аз жаргалтай амьдарч буй.
Нийгэм

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Роккаг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рокка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Нийгэм

Иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөллөө
Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын эмийн бүртгэлд одоогийн байдлаар 5000 гаруй эм бүртгэлтэй байгаагаас 2000 орчим нь зайлшгүй шаардлагатай эм байдаг.
Нийгэм

Ажилтны нөхцөлийг дордуулсан хууль батлах ёсгүй
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар нийгмийн түншлэгч талууд 2013 оноос идэвхитэй ажиллан 2018 оны 03 сарын 26-ны өдөр УИХ-д өргөн барьсан билээ. Нийгмийн түншлэгч талуудын хамтран боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд УИХ-ын гишүүдээс гаргасан санал мэтээр зарчмын зөрүүтэй 170 санал томъёоллыг МҮЭ-ийн холбоонд ирүүлсэн.
Нийгэм

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангана
Отрын бүс нутгийн ашиглалтын нөхцөл, үйлчилгээг сайжруулж, оторлох мал сүргийг үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга зэрэгт бүрэн хамруулж, тууврын замд хяналт тавихыг сайд Ч.Улаанд даалгав. Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийн мах бэлтгэлд эртнээс анхаарахаар болов.
Нийгэм

БНСУ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
БНСУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамтай шинэчлэн байгуулсныг өнөөдөр хоёр тал гарын үсэг зурж баталгаажууллаа.
Нийгэм

Дараа нь хариуцлага тооцоход хялбар байх үүднээс ААН-д зөвшөөрөл олгосон гэв
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зохион байгуулах арга хэмжээ, хийх ажлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн ОБГ, нийслэлийн МХГ, НТҮГ, нийслэлийн Цагдаагийн газар хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Нийгэм

“Улаанбурхан, улаануудын тандалт” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна
ЭМЯ-ны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) ОХУ-ын Москва хот дахь Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтран “Улаанбурхан, улаануудын тандалт” сэдэвт сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Нийгэм

Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын хадгалалтыг шалгажээ
Нийслэлийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/80 дугаар тушаалаар батлагдсан "Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журмын хэрэгжилт”-ийг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгажээ.
Нийгэм

Хүний эрхийг хамгаалагчид хамтран ажиллана
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран Үндсэн хууль, Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенциор баталгаажуулсан иргэдийн хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон иргэд, олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэхэд зорилгоор “Санамж бичиг”-т ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гарын үсэг зурлаа.
Нийгэм





























