ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ

Тамхины хайрцаг дээр бүр аймшигтай зургууд гарна
Тамхины хайрцаг дээрх анхааруулсан бичлэг төдий л үр дүнгээ өгөхгүй байна гэж үзээд “бүр аймшигтай зураг” тавих нь зүйтэй гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам үзжээ. Өнөөдрөөс эхлээд ийм “аймшигт” зурагтай тамхи оросын зах зээлд гарч эхэлжээ. Ингэснээр тамхичдын тоог цөөлнө гэж үзэж байгаа юм байна.
Эрүүл мэнд

Монголчууд ОХУ-д ажиллахад хялбар боллоо
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай “Нэг улсын иргэн нөгөөгийнхөө нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх тухай” хуульд гарын үсэг зурлаа. Хуулийг Төрийн дум тавдугаар сарын 24-нд баталж, Холбооны зөвлөл тавдугаар сарын 29-нд зөвшөөрчээ.
Эрүүл мэнд

Тагнуул хийлээ гэж 10 настай хүүг талибууд цаазалжээ
Афганы талибууд тагнуул хийсэн хэмээн буруутгаж 10 настай хүүгийн толгойг авсан аймшигт хэрэг гарсан байна. Кандагар мужид идэх юм эрэн хогийн сав ухаж байсан жаал хүүг тэд барьжээ. Хүү өмнөхөн нь шалган нэвтрүүлэн цагийн дэргэдүүр өнгөрч, цагдаагийнхан ч түүнийг зүгээр оруулсан юм байна. Харин талибууд түүнийг цагдаагийнхны даалгавраар явж байна хэмээн сэжиглэж ийн цаазалжээ.
Эрүүл мэнд

Грек улс төрийнхөө радио, телевизийг хаалаа
Төрийн мэдлийн радио телевизийн ERT компанийн үйл ажиллагааг зогсоосноо Грекийн Засгийн газар мэдэгдсэн байна. Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Симос Кедикоглу лхагва гарагаас эхлэн зогсоож байна гэжээ. ERT-ийн удирдлага, 2500 ажилтан уран бүтээлчдийн хувьд энэ шийдвэр огт санаанд оромгүй үйл явдал болоо гэж мэдэгдээд Үйлдвэрчний эвлэл учрыг нь олохыг оролдож байна.
Эрүүл мэнд

Манай гаригийн хамгийн өндөр настан нас нөгчлөө
Манай гаригийн хамгийн өндөр настай 116 настай Зироэсон Кимура өчигдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэрээр сүүлийн үед хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтээд байсан юм. Дөрөвдүгээр сард өөрийн төрсний 116 насны ойгоор манай гаригийн хамгийн өндөр настан болж Гиннесийн дээд амжилтын номын гэрчилгээ хүртэж байсан юм.
Эрүүл мэнд

Жинхэнэ Эрин Брокович
“Эрин Брокович” хэмээх Жулия Робертсын тоглосон киногоор дэлхий дахинаа танигдсан Америкийн хуульч Эрин Брокович согтуугаар завь жолоодож яваад цагдаад баригджээ. Түүнийг цагдан саатуулах үед хуулинд зөвшөөрсөн хэмжээнээс хоёр дахин их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Эрүүл мэнд

Нүцгэнээр гимнастик хийсэн шүүгч ажлаасаа халагдах нь
Босни-Герцеговины нэгэн шүүгч ажлын өрөөндөө нүцгэнээр гимнастик хийж, бүжиглэснийхээ төлө ажлаасаа халагдахад хүрээд байна. Дээд шүүхийн шүүгч ажлын өрөөндөө чармай нүцгэлээд гимнастик хийж, бас бүжиглэж байгаа гэрэл зургийг тавдугаар сарын дундуур хэвлэлээр тараажээ.
Эрүүл мэнд
Ам алдсан хүүг цаазалжээ
Америк, Их Британи тэргүүтэй өрнөдийн орнуудын ихэд дэмжээд байгаа Сирийн босогчид тун ч таагүй үйлдэл хийж дэлхий нийтийн хэмжээнд рейтингээ навс унагалаа. Таагүй мэдээллийг босогчдыг дэмждэг “Сирид хүний эрхийг мөрдөж байгааг ажиглах бүлэг” нэртэй байгууллага ил болгожээ. Энэ байгууллагын идэвхтнүүдийн тараасан мэдээнээс үзвэл “Жебхат ан-нусра” бүлэглэлийн гишүүд ам алдаж буруу үг хэлсэн гэсэн гэмтэй
Эрүүл мэнд

Ардчиллын төлөө
Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг улсынхаа иргэн болгоны гар утасны яриа, электрон шууданг хянадаг байсан, энэ талаархи мэдээг сонинууд анх олон нийтэд хүргэж дуулиан тарьсан тухай манай сонин өчигдрийн дугаартаа мэдээлсэн. Маш нууцын зэрэглэлд хамаарах энэ мэдээлэл хэрхэн сонины редакцын мэдэлд орсныг шалгуулахаар Үндэсний аюулгүй байдлын агентлаг Хууль зүйн яамандаа хандсан юм.
Эрүүл мэнд
ОХУ-ын Томскт санаанд оромгүй аймшигт хэрэг гарчээ
Оросын Томск хотын цагдаагийнхан, олон жил ажилласан туршлагатай ажилтнууд нь ч энэ хэргийг сонсоод шоконд орцгоожээ. 19 настай бүсгүйг найз залуу нь алаад, биеийг нь хэсэг хэсэг болгож хотоор л нэг тарааж хаясан байжээ. Цагдаагийнхны мэдээлж байгагаар бол хоёр залуугийн маргаан ийн санаанд оромгүй эмгэнэлт хэрэг болж дууссан байна.
Эрүүл мэнд

Кремлийн гэр бүлийн түүх
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэр бүлээ цуцлуулахаа албан ёсоор зарласан нь хамгийн сүүлийн том дуулиан болж байна. Оросын төрийн тэргүүнүүдээс ийнхүү гэргийгээсээ албан ёсоор салж байсан түүх үгүй хэмээн хэвлэлүүд бичиж эхэллээ. Нээрээ л Орос, Зөвлөлтийн удирдагчдын гэр бүлийн түүх ямар байсан бэ. Тэдний нэлээд хэсэг нь нэг биш удаа гэрлэж байсан
Эрүүл мэнд

Хоёр Солонгос ердөө 45 минутад хэлэлцэж тохирчээ
Умард болон Өмнөд Солонгосын тус бүр гурван хүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчид хоёр улсын хил дээрх цэрэггүй бүсийн Пханмунжом цэг дэх “Энх тайвны ордон” гэдэг асарт уулзжээ. Уулзалт ердөө 45 минут үргэлжилж хоёр талын төлөөлөгчид энэ долоо хоногт Сөүлд сайд нарын уулзалт хийх талаар санал солилцжээ.
Эрүүл мэнд

Путиний салалт дэлхий нийтийг “цочирдуулав”
Өнгөрөгч долоо хоногт дэлхийд улс төр, эдийн засаг санхүү, хүний эрх гэх мэт чухал салбаруудтай холбоотой олон чухал үйл явдал өрнөлөө. Гэвч нэг мэдээлэл яалт ч үгүй дэлхий нийтийн анхаарлын төвд шууд тусч бусад бүх мэдээллийг дарсан гэхэд болно. Энэ бол Оросын Ерөнхийлөгчийн гэр бүл салж байгаа тухай албан ёсны мэдэгдэл.
Эрүүл мэнд

Хятадад 50 том усан цахилгаан станц барьж байна
Хятад өнөөдөр эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Эрчим хүчнийх нь 70 гаруй хувиа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас авдаг. Иймд ойрын үед манай урд хөршийн эрх баригчид цахилгаан үйлдвэрлэлийг одоо байгаагаас ахин 50 хувиар нэмэгдүүлэхтэй зэрэгцэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын тоог багасгаж, шатдаг хийгээр ажилладаг станцуудыг нэмэхээр аж. Үүнтэй зэрэгцэн усан цахилгаан станцуудыг асар олноор барьж байгаа билээ
Эрүүл мэнд
Калифорнид дахиад л буун дуу хадаж долоон хүн амь алдлаа
АНУ-ын Калифорни мужийн Санта-Моника хотод коллежийн дэргэд үл таних эрэгтэй хагас автомат буугаар гал нэээж долоон хүнийг аминд хүрсэн байна. Эхлээд тэр этгээд хоёр хүнийг гэрт нь буудаад гал тавьсан бол дараа нь гудамжинд гарч дэргэдүүрээ өнгөрч явсан машинууд руу замбараагүй галлаж эхэлжээ. Ингэснээр хоёр хүн үхлийн шарх авч бас хоёр явган хүн суманд өртжээ.
Эрүүл мэнд





























