Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Эрхүүгийн худалдааны төвд дэлбэрэлт боллоо
Өнөөдөр өглөө ОХУ-ын Эрхүү хотын Куликовын гудамжин дахь “Продукты” худалдааны төвийн үүдэнд хүчтэй дэлбэрэлт болсон ч азаар хүн бэртэж гэмтээгүй байна. Хуулийнхны эхний шалгалтын мэдээллээр бол орох хаалганы дэргэд бөмбөг тавьсан байж. Өглөөнийн 05,00 цагийн үед хүнсний асар ажиллаж байсан ч худалдан авагчгүй ганцхан худалдагч эмэгтэй л байсан байна. Дэлбэрэлтийн үеэр худалдааны асрын хаалга, цонх шил эдвэрч хагарчээ.
Эрүүл мэнд

Ертөнцийн мөхөл болохгүй гэж НАСА-гийн эрдэмтэд үзэж байна
Америкийн сансар судлалын төв НАСА-гийн эрдэмтэд ирэх арванхоёрдугаар сард ертөнцийн мөхөл болохгүй гэдэгт итгэлтэй байна. “Манай дэлхий дөрвөн тэрбум жилийн настай. Тэгээд ч ертөнцийн мөхөл болох шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй” гэж тус албаны сайтад тэмдэглэсэн байна.
Эрүүл мэнд

Шри-Ланкын лам нарт зориулж эрүүл хоолны цэс гаргажээ
Сүсэгтнүүдийн өгсөн хоол хүнсээр голоо зогоон амьдардаг Шри Ланкын лам нар сүүлийн үед нэлээн таргалж, үүнээс үүдэлтэй янз бүрийн өвчин тусах болжээ. Тэд өөрсдөө хоол хийж иддэггүй, хүмүүс юу өгнө түүнийг иддэг, хандивын мөнгөнөөс шалтгаалж гэдэс цатгалан хонох эсэх нь шалтгаалдаг учир ийм тогтворгүй хоолны дэглэмээс болж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх болжээ.
Эрүүл мэнд

Бусдын хүүхэд наймаалах гэсэн эмэгтэйг саатуулжээ
ОХУ-ын Чеченьд бусдын найман сартай хүүхдийг наймаалах гэж байсан нэгэн эмэгтэйг саатуулжээ. Кабардин-Балкарын Прохладненскийн районы иргэн эмэтгтэй өөрийн таниилын найман сартай хөхүүл хүүхдийг нийтдээ 400 орчим мянган рублиэр наймаалах гэж байхад нь цагдаагийнхан худалдан авагчийн дүрд тоглож байж илрүүлжээ.
Эрүүл мэнд

Энэтхэг 720 гаруй сая ядуу иргэндээ бэлэн мөнгө тараана
Энэтхэгийн Засгийн газар нэн ядуу иргэддээ бэлэн мөнгөний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Ирэх оны нэгдүгээр сараас олгож эхлэх энэ мөнгө орон даяар аалзны тор шиг бүрхсэн авлигын сүлжээг тасдан үгүй хийнэ гэж эрх баригчид найдаж буй ажээ.
Эрүүл мэнд

Нэгтийн долларын дэвсгэртийг халж, зоосон мөнгө ашиглах уу
АНУ-ын Конгрессын хянан шалгах хорооноос нэг долларын дэвсгэртийг халж, оронд нь зоосон мөнгө хэрэглэж байхыг хууль тогтоогчдод уриаллаа. Яагаад гэж үү. Учир нь, цаасан дэвсгэртийн оронд зоосон мөнгө ашиглах нь АНУ-ын эдийн засагт тустай, таван тэрбум гаруй ам.доллар хэмнэнэ гэдэг тооцоо хийжээ
Эрүүл мэнд

Ерөнхийлөгчийн ах луйврын хэрэгт сэрдэгдэв
АНУ жил болгон Афганистаныг сэргээн босгоход тэрбум гаруй долларын буцалтгүй тусламж үзүүлж байдаг. Афганистаны ард түмэнд зориулагдсан энэ их хөрөнгийн дийлэнх нь эзэндээ очилгүй замдаа замхархдаг тухай яриа гараад удаж байгаа. Наад захын жишээ гэхэд “Kroll Associates” компанийн хараат бус аудитын байгууллага Афганистаны хамгийн том банк болох “Кабул” банкинд аудитын шалгалт хийгээд тун ч таагүй дүгнэлт хийсэн байна.
Эрүүл мэнд

Хэнтэй ч юм бүү мэд тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ
Украйны тал Оросоос худалдан авадаг шатахуунаас аль болох бага хамааралтай болох, хэтдээ бүрэн бие даах зорилгоор эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өөрийн гэсэн олборлох тавцан ажиллуулж эхлэх хүртэл олон арга хэмжээ авч байгаа. Гэвч тусгаар болоход чиглэсэн, улс орны бүх нөөц боломжийг дайчилсан ажил болгоныг далимдуулан луйвар хийгчид олон гарч ирдэг.
Эрүүл мэнд

Я.Арафатын үхлийн учир шалтгааныг эцэслэн тогтоохоор шарилыг нь хөндөв
Палестиний удирдагч асан Яссир Арафатын шарилыг хөндөж гаргажээ. 2004 онд таалал төгссөн түүний үхлийн талаар янз бүрийн хардлага сэрдлэгийг эцэс болгож, үнэхээр олны ярьдагчлан радио идэвхит бодист хордуулан аминд нь хүрсэн үү үгүй юу гэдгийг нягтлан шалгахаар ийнхүү газрыг нь хөндсөн юм.
Эрүүл мэнд

BBC түүх гуйвуулсан уу
Их Британийн олон нийтийн “BBC” телевиз түүхийг гуйвуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байна. Тус телевиз “Дэлхийн түүх” нэвтрүүлэгтээ Африк, Египет, Австралид амьдарч байсан эртний хүмүүсийн тухай өгүүлэхдээ тэднийг хувцас өмсдөг байсан мэтээр харуулсан нь түүхийг гуйвуулж, шинэ залуу үеийнхэнд бодит байдлаас өөр ойлголт өгч байгаа хэрэг хэмээн “Naturism” байгууллага мэдэгджээ.
Эрүүл мэнд

Египетэд үймээнээс болж 400 хүн шархаджээ
Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан болон эсэргүүцэгчдийн хооронд болж байгаа тэмцэл улс орныг хамарч эхэллээ. Нийслэл Каираас хойш 80 км-т оршдог Эль-Мухалле эль Кубре хотод хамгийн том мөргөлдөөн болж 400 орчим хүн шархдаж гэмтсэн байна.
Эрүүл мэнд

АНУ-ын тэргүүн хатагтай хамгийн нөлөөгүй хүн үү
Нэгэн он шувтрахад улирч буй оныхоо хамгийн шилдэг, хамгийн онцгой бүхнийг нэрлэдэг заншилтай. Бараг хэвлэл бүхэн л хамгийн онцлох, хамгийн нөлөөтэй хүчирхэг хүмүүсийг нэрлэдэг бол АНУ-ын эрчүүдийн GQ сэтгүүл 2012 оны хамгийн нөлөөгүй хүмүүсийг нэрлэжээ.
Эрүүл мэнд

Египетэд үймээн намжихгүй байна
Египетийн нийслэл Каирын төв Тахрирын талбайд Үндсэн хуулийн тунхгийг эсэргүүцсэн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Өнгөрсөн шөнө жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөх үеэр хоёр ч хүн нас барсан талаар телевизийн Аль-Жазира суваг мэдээллээ. Нэг эрэгтэй нь нулимс асгаруулагч хийнд хордож эмнэлэгт очоод нас барсан бол нөгөөгийнх нь тухай мэдээлээгүй байна.
Эрүүл мэнд

Уго Чавес эмчлүүлэхээр Куба явлаа
Өнгөрсөн жил Кубад очиж мэс засал хийлгэсэн Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес курс эмчилгээ хийлгэхээр дахиад Кубыг зорилоо. Тэр үндэсний Конгресст хандаж хамгийн сүлд хийлгэсэн эмчилгээнээсээ хойш зургаан сар болоод дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байна.
Эрүүл мэнд

Чингис хаан Японы Минамото овгийн самурай гэнэ
орчин үеийн Японы судлаачид өөр нэг таамаг гаргаж ирж байна. Чингис хааныг огт өөр гаралтай бүр Японы Минамато омгийн үндэсний баатар Минамото-но Ёсицунэ гэж ярьж бичих боллоо. Минамото-но Ёсицунэ 30 насандаа Хоккайдо арлаар дамжин Сахалин болон Приморийн хязгаарт хүрч, тэндээсээ дамжин Монголд ирж Тэмүүжин нэр аваад дараа нь 1206 онд Онон мөрний хөвөөнд Их хуралдай зохион байгуулж бүх Монголын хаанаар өргөмжлөгдөн Чингис хэмээх алдар хүртсэн гэнэ.
Эрүүл мэнд

Хятад маягийн “Starbucks”
Хятадуудыг барууны кофены соёлд урвуулах гэж 14 жил хичээсний эцэст Starbucks-ынхан өөрсдөө Хятадын соёлд уусах нь тэднийг өөртөө татах арга болохыг мэджээ. “Starbucks”-ын сүлжээ Хятад дахь салбарынхаа тоог 800 болгон тэлж, энэ хэрээр ажилчдынхаа тоог одоо байгаа 12 мянгаас 30 мянга болгон нэмэхээр төлөвлөжээ.
Эрүүл мэнд




























