Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

16:00 цагт цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн нэрс эцэслэн гарна
Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар болсон билээ.
Боловсрол

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-II ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Байгаль орчин аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Боловсрол, Шинжлэх Ухааны яам (БШУЯ), Боловсролын Хүрээлэн болон Байгаль орчны Мэдээлэл сургалтын төв ТББ-тай хамтран Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлж эхэллээ.
Боловсрол

“Сургуулийн автобус” өнөөдрөөс 35 чиглэлд үйлчилж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг 2020-2021 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобусаар өнөөдрөөс үйлчилж эхэллээ.
Боловсрол

Цэцэрлэгт хамрагдах хоёр настнуудыг маргаашнаас “Цахим бүртгэл”-ээр бүртгэнэ
Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар боллоо.
Боловсрол

КОМПАНИУД “1000-ИНЖЕНЕР” ТӨСЛИЙН ТӨГСӨГЧДИЙГ АЖИЛД АВАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл АПУ ХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. “1000-инженер” төслийн Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах талаар гэрээнд тусгажээ.
Боловсрол

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ИХ СУРГУУЛЬ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-СУДАЛГААНЫ ХОТХОН БАЙГУУЛНА
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутаг дахь их сургуулиудыг хотхон хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх” дэд зорилт дэвшүүлсэн. Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг өргөтгөн их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон болгохоор төлөвлөсөн.
Боловсрол

Мандах их сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй оюутныг элсүүлэх, сургах хүсэлтийг хүлээн авчээ
Мандах их сургуулиас хөгжлийн бэрхшээлтэй оюутныг элсүүлэх, сургах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, ХБИ-ийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимэг болон холбогдох мэргэжилтнүүд тус сургуулийн үйл ажиллагаа болон дэд бүтцийн хүртээмжтэй танилцлаа.
Боловсрол

Т.Ням-Очир:Өмнөх оныхоос сурагчдын тоо 40 орчим мянгаар нэмэгдэж байна
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Мэдээллийн цагт БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир оролцож мэдээлэл өглөө.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Монгол Улс анх удаагаа хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүллээ.
Боловсрол

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа ирэх сард эхэлнэ
Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа энэ оны аравдугаар сард эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн М.Базаррагчаа болон холбогдох албаныхан өнөөдөр уулзлаа.
Боловсрол

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар хичээлийн жилийн нээлтийн өдөр 147 дугаар сургууль, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт ажиллалаа.
Боловсрол

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ЦАХИМ НОМ УНШИГЧ ТӨХӨӨРӨМЖӨӨР БҮРЭН ХАНГАГДЛАА
Харааны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших орчин нөхцөлийг сайжруулах, энгийн хүний адил мэдлэг боловсрол авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Боловсрол шинжлэх ухааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Япон Улсын Жайка ОУБ-н санхүүжилтээр ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн сурагчид цахим ном уншигч \DAISY-E-PUB\ төхөөрөмжөөр бүрэн хангагдлаа.
Боловсрол

СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН СУУДЛЫН ТООГ 14 МЯНГААР НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухаан яам Эрүүл мэндийн яамны Мэдээллийн цагт хамтран оролцож, бодлого, зохицуулалттай холбоотой тодорхой мэдээллийг хүргэсээр байна. Өнөөдрийн мэдээллийн цагт БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан оролцож боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Боловсрол

Хичээлийн шинэ жилийн бэлэн байдлыг шалгаж байна
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд шалгалтад нийт 938 байгууллага хамрагдахаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 501 нь хамрагдаж 55.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
Боловсрол






























