МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нөлөөллийн мэдүүлэгт бичигдсэн албан тушаалтныг мэдээллийн хэрэгслээр зарлана
Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдан ажиллана” гэж заасан. Ийм учраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан ташаалтан, иргэн хэн боловч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хуулиар хориглодог байна.

Шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх хэлбэрийг ерөнхийд нь дараахь байдлаар ойлгож болно.
- Авлигын хэлбэр буюу хээл хахууль, шан харамж, бэлэг сэлт өгөх, албан тушаал амлах, санал болгох;
- Зөвлөгөө, зааварчилгаа өгөх хэлбэр буюу хэргийн шийдвэрийг урьдчилан зааварлах, хэлэлцэн зөвлөлдөх, хэргийн нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар тайлбарлах;
- Бусад хэлбэр буюу шүүгчийг болон түүний гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлэх, дарамтлах, гүтгэн доромжлох, шүүгчийн бие, орон байр унааны аюулгүй байдалд халдах зэргээр дарамт шахалт үзүүлэх;
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хурлаас баталсан шүүхийн тухай багц хуулиудын нэг болох Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгааны талаар тодорхой заасан байдаг. Шүүгчийн хараат бус байдлыг хангах олон хэлбэр байдаг боловч манай улсад огт хэрэглэгдэж байгаагүй, цоо шинэ нэг зохицуулалт хуульд орж ирсэн нь “Нөлөөллийн мэдүүлэг” юм.
Нөлөөллийн мэдүүлэг нь иргэн, албан тушаалтан, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүй этгээдээс шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг шүүгчийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гаргасан бол уг хэргийг хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн нөлөөлөх оролдлогын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдээлэх зорилго бүхий хууль ёсны баримт юм.
Шүүгч тухайн хэргийг хүлээн аваад хэргийн оролцогчдод нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар тайлбарлаж, танилцуулсан баримтыг хэргийн материалд хавсаргана. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад уг хэрэгтэй холбогдуулан хэн нэгэн этгээд аливаа хэлбэрээр шүүгчид нөлөөлсөн, нөлөөлөх гэж оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн, нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж, баталгаажуулан хувийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх юм.
Нөлөөллийн мэдүүлэгт дурьдагдсан тухайн этгээдийн үйлдэл нь шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдалд халдсан байна гэж үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл түүнийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ба энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухай бүрд нь мэдээлж байна. Энэ бүх ажиллагааг Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлд нарийвчлан заажээ.
Хэрэв нөлөөллийн мэдүүлэгт дурьдагдсан этгээдийн үйлдэл нь эрх бүхий байгууллагаар шалгагдаж, тогтоогдвол шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу харьяалах шүүхээс хариуцлагыг хүлээлгэх бөгөөд нөлөөллийн мэдүүлэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэх юм.
Хариуцлага нь иргэний тухайд бол торгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах, албан тушаалтны хувьд эрх бүхий байгууллага албан тушаалаас чөлөөлөх буюу огцруулах, хэрэв ийнхүү чөлөөлж огцруулаагүй бол шүүхийн журмаар албадан чөлөөлж, огцруулах ба энэ талаар мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах, улс төрийн нам, хуулийн этгээд, байгууллагын тухайд холбогдох этгээдийг торгох, баривчлах, байгууллагыг албадан татан буулгах зэрэг төрөлтэй байна.
Шүүхийн журмаар албан тушаалаас нь албадан чөлөөлсөн болон огцруулсан тохиолдолд энэ нь тухайн этгээдийг төрийн албанд дахин ажиллуулахгүй байх үндэслэл болох юм. Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд хуулийн дээрх заалтыг зөрчвөл Монгол Улсаас албадан гаргаж, дахин ирэх эрхийг нь 10 хүртэл жилээр хасна гэж хуулинд заажээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.2-д “Нөлөөллийн мэдүүлгийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална” гэсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 06 дугаар тогтоолоор “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт”, “Нөлөөллийн мэдүүлгийн загвар”-ыг тус тус баталж, 2013 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүх шатны шүүхийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллаж байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн
хүний нөөцийн албаны дарга Б.Энхбаатар

0 Сэтгэгдэл