Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Дотуур байрны оюутнуудыг улаанбурхны вакцинд хамруулжээ

Энэ оны гуравдугаар сараас эхлэн дэгдсэн улаанбурхан өвчний тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Улсын хэмжээнд нийтдээ 3790 сэжигтэй тохилдол бүртгэгдээд цаашид ч нэмэгдсээр байгаа учир өвчний тархалтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд дархлаажуулах ажил зохион байгуулж энэ сарын 15-25-нд улсын хэмжээнд зургаан сартайгаас таван насны бүх хүүхдэд Улаанбурхны эсрэг вакцин тарихаар шийдвэрлэсэн. Урьдчилсан мэдээгээр энэ насны 370.000 хүүхэд бий гэсэн тооцоо гарсан тул шаардагдах вакциныг захиалан, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын тусламжтайгаар авчирсан талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээллжээ. Гэтэл энэ өвчнөөр зөвхөн хүүхдүүд биш том хүмүүс хүртэл өвчилж байгаа талаар ШУТИС-ийн төв байранд гарч өвчний дэгдэлт хяналтаас гарах шахаж буй талаар хүмүүс фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэх болсон. Тиймээс Монголын оюутны холбоо Эрүүл мэндийн яамтай хамтарч өчигдрөөс нийслэл дэх бүх дотуур байранд амьдардаг оюутнуудыг улаанбурхны эсрэг вакцинд хамруулж эхэлжээ.
Энэ талаар МОХ-ны мэргэжилтнээс тодруулахад “улаанбурхан өвчний дэгдэлт намдтал томоохон сургуулиудад хөл хорио тогтоогоосой гэж хүсч байна. Их хурдтай нэмэгдэж байна. Сургуулиудын эмнэлгүүд бас их хариуцлагагүй ажиллаж байгаа нь анзаарагдсан. 35 мянган оюутантай ШУТИС гэхэд гурван эмчтэй юм билээ. Тус сургуулийн нэг ангиас дунджаар гурваас дөрвөн оюутан улаанбурхан туссан гэсэн мэдээлэл бий. Энэ гуравхан эмч хэдэн мянган оюутанд яаж эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх вэ дээ. Тэгэхээр бусад сургуулийн удирдлагууд ч гэсэн энэ асуудлыг бодолцож үзээд эмч нарынхаа тоог нэмэх хэрэгтэй юм болов уу” гэлээ.

0 Сэтгэгдэл