Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тээвэрчид ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүллээ

Ялалтын баярын 70 жилийн ойг тохиолдуулан Авто тээврийн үндэсний төвийн удирдлагууд дайнд оролцож явсан ахмад тээвэрчин Х.Тост, Б.Гомбожав, Т.Батсуурь нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өдгөө 91 настай Б.Гомбожав гуай Ховд аймагт төрсөн, дайны дараа Ховд аймгийн Холбооны газар ажиллаж байгаад Монгол Улсын их сургуульд элсэн суралцаж автотээврийн инженер мэргэжил эзэмшсэн байна. Ингээд Тээврийн яаманд 20 жил ажиллажээ. 97 настай, ахмад дайчин Х.Тост Ховд аймгийн 4-р баазын ашиглалтын хэлтсийн дарга, Автотээврийн 27 дугаар баазад механикч зэрэг ажил хийж байсан аж. Баруун хилийн тулгаралтанд оролцож явсан, өнөөдөр 87 настай Т.Батсуурь гуай Ховд аймгийн харьяат, мөн л Ховд аймгийнхаа 4-р баазад механикч, ашиглалтын хэсгийн даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарчээ.

Ахмад дайчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Т.Баясгалан, Техникийн хяналтын газрын дарга Б.Энхцэцэг, Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат, Тээврийн бүртгэлийн хэлтсийн дарга А.Сэлэнгэ нар болон Ахмадын холбооны дарга ажилтнууд оролцсон байна.

0 Сэтгэгдэл