Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
ЗЦГ-ын дэргэдүүр Наадамчдын гудамж руу гүүрэн гарц барина

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, төмөр зам болон авто замын замын хөдөлгөөний түвшинг тусгаарлах, төмөр зам, авто зам болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Замын цагдаагийн газрын ойролцоо, мөн Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын гудамж руу холбодог Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинээр гүүр барьж хос болгох ажлыг энэ жилийн төсөвт тусгахаар болжээ.
Энэ асуудлыг хэлэлцсэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эдгээр ажилд 600 сая төгрөг зарцуулахаар 2015 оны төсөвт өөрчлөлт оруулж баталжээ. Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцын нийт хөрөнгө 42,38 сая ам.доллар, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын гудамж руу холбодог Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинээр гүүр барьж хос болгох төслийн хөрөнгө нийт 30,26 сая ам.доллар юм байна.

0 Сэтгэгдэл