Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
”Улаанбаатар-Марафон-2015”-д оролцогч бүр азын сугалаатай

Энэ сарын 6-нд буюу ирэх бямба гарагт Чингисийн талбайд болох "Улаанбаатар-Марафон-2015" олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид азын сугалаанд оролцоно.
“Найрсаг-Улаанбаатар" хөтөлбөрийн нэгдсэн төлөвлөгөөнд багтсан "Улаанбаатар Марафон"-ы 42195 метр, 21 км, 10 км, 5 км, 1.5 км-ийн зайд уралдах гүйгчдийг бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 5 хүртэл явагдана. Тэмцээнд оролцогчид өөрийн биеэр ирэх буюу www.ub-marathon.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлж болно. Мөн бүртгүүлсэн оролцогчид энэ өдрүүдэд багтаж нийслэлийн Биеийн тамир, спортын газарт ирж энгэрийн дугаараа авч бүртгэлээ баталгаажуулах юм. Бүртгэлд хувь хүн, гэр бүл, байгууллагаараа хамрагдах боломжтой.
“Улаанбаатар-Марафон” гүйлтэд хамрагдах хүмүүс иргэний үнэмлэх, 5000 төгрөгтэй ирж бүртгүүлэн футболк, энгэрийн дугаар (дугаар тогтоогчийн хамт), малгай авах юм. Энэхүү олон улсын гүйлтийн бүртгэлийн төлбөрөө төлж, энгэрийн дугаар авсан бүх оролцогчид азын сугалаанд оролцох боломжтой.

0 Сэтгэгдэл