Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тамхи үйлдвэрлэгч компани тамхичдад нөхөн төлбөр өгнө

Тамхичдад тамхины үйлдвэрүүд 15,5 тэрбум канад долларын нөхөн төлбөр олгуулах шийдвэрийг Канадын шүүх гаргасан байна гэж CBC News мэдээлжээ.
Энэ шийдвэрийг тамхины гурван томоохон компани Imperial Tobacco, Rothmans Benson&Hedges и JTI-MacDonald хэрэгжүүлэх болж байна.
Нөхөн төлбөрийг хоёр бүлгийн нэг сая орчим хүнд олгох юм. Эхнийх нь тамхинаас болж хүнд өвчилсөн хүмүүс, хоёр дахь нь тамхиа хаяж чадахгүй болсон хүмүүс гэнэ. Тэдний ихэнх нь тамхины хор холбогдлын талаар сурталчилгаа явуулдагггүй байх үед буюу 1976 оноос өмнө, тамхины хор холбогдлыг мэдэхгүйгээр тамхинд орсон гэнэ.
Энэ хүмүүс бүр 13 жилийн өмнөөс нэхэмжлэл гаргасан ч 2012 оны гуравдугаар сараас л шүүх үйл явц эхэлсэн юм байна. Эхлээд 22 тэрбум ам.долларын тухай ярьж байснаа шүүхийн эцсийн шийдвэр 12 тэрбум доллар болж гарчээ.
Энэ шийдвэрийн дагуу хорт хавдраар өвчилсөн хүмүүс 72-80 мянган ам.доллар авах бол хавдраар биш уушигны өвчтэй хүмүүс нь 19-24 мянга, харин тамхиа хаяж чадахгүй байгаа олонхи нь 104 доллар авах юм байна.

0 Сэтгэгдэл