Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Батлан хамгаалах салбарт Япон улс хамтарч ажиллана
Хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалтын хамтын ажиллагааны талаарх Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өчигдөр Батлан хамгаалах яаманд боллоо. Ёслолд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Япон Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар оролцож, гарын үсэг зурсан юм.

Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд хөгжиж байна. Япон Улс 2012 оноос эхлэн гадаадын улс орнуудын бат­­­лан хамгаалах салбарт тус­ламж үзүүлдэг болсон бө­гөөд боловсрол, хүний нөөцийн чиглэлээр өөрсдийн турш­лагыг хуваалцах, тусламжийг өргөжүүлэхэд  чиглэсэн бод­лого баримталж, Япон Улсын Батлан хамгаалах яамнаас “Чадавхийг нэмэгдүүлэх хөтө­бөр”-ийг гадаад улс орнуудад хэрэгжүүлж байгаа юм. Мөн “Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагаа болон энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улстай хамтран цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр 2014-2016 онд хэрэгжүүлэхээр дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм байна.

Энэ хүрээнд, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв хүртэлх 15 км хатуу хучилттай зам барих ажилд зам төлөвлөх, замын хэмжилт хийх, шинээр баригдаж буй цэргийн эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах, Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд цэргийн баг оролцуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар болж байна. Цаашид хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хоёр тал хамтран ажиллах, цэргийн алба хаагчдыг харилцан солилцох, хамтран үүрэг гүйцэтгэхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Японы талаас санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлсэн юм. Түүнчлэн хоёр талын холбогдох газрууд хамтран хэлэлцээрийн төслийг боловсруулан, 2015 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ажлын хэсгийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, хэлэлцээрийн төслийг эцсийн байдлаар боловсруулан дуусгасан.

Энэ тухай Монголын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болсон Хүмүүнлэгийн тусламж, гамш­гийн үр дагаврыг ари­лгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэ­лээр сургалтын хамтын ажилла­гааны талаарх Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Мон­гол Улс, Япон улсын Зас­гийн газар хоорондын хэлэл­цээрт өнөөдөр /өчигдөр/ гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогт­вор­­той байдлыг хангах, Зэвсэгт хүчний хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, гамш­гийн үр дагаврыг арил­гах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой" гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан