Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Хуанцар сав хүнсний зориулалттай эсэхийг таних арга

“Нарантуул”, “Хархорин” зэрэг захад ихээр худалдаалж байгаа хуванцар савнуудад шалгалт хийхэд 82 хувь нь хуучин, 90 орчим хувь нь хүнс хадгалахыг хориглосон сав байсан гэж МХЕГ-аас мэдээллээ. Тиймээс ус, сүү хийж болох хуванцар савыг хэрхэн таньж болох талаар МХЕГ-аас зөвлөгөө өгсөн юм. Хуванцар савны ёроолд гурвалжин дүрсэн дотор 1-7 хүртэлх тоотой тэмдэглэгээ байдаг аж.
• 1 болон 5 гэсэн тэмдэглэгээтэй савыг ахуйн нөхцөлд хэрэглэхэд аюулгүй. Ундаа, ус ургамлын тос зэргийг хийхэд зориулснаас гадна дахин ашиглах боломжтой.
• Харин 2, 3, 4, 6, 7 гэсэн тэмдэглэгээтэй саванд ахуйн бус зүйлийг хийж хэрэглэж болно. Хүнсний зориулалтын зүйлийг огт хийж болохгүй.
Хэрвээ дээрх тэмдэглэгээг зөрчин хуванцар саванд ус, сүү, сүүн бүтээгдэхүүн хийвэл тухайн бүтээгдэхүүний химийн найрлагад ноцтой өөрчлөлт гардаг бөгөөд хар тугалга маш ихээр нэмэгддэг аж. Харин хар тугалга нь хүний нөхөн үржихүйгээс гадна мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны үйл ажиллагаанд ноцтой өөрчлөлт оруулдаг байна. Тиймээс иргэдийг хуванцар сав авах гэж байгаа бол сайн шалгаж мөн ямар ч тэмдэглэгээгүй сав авахаас татгалзахыг мэргэжилтнүүд сануулж байна. Мөн гэртээ байгаа хуванцар савны тэмдэглэгээг шалгаж үзэхийг МХЕГ-аас анхаарууллаа.

0 Сэтгэгдэл