NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
ХОЙД ХӨРШӨӨС ХОЁР МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна
Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
7,0 тэрбум хүнтэй дэлхий хэдэн автомашинтай вэ
бас 1886 онд ......................
Автомашин гэдэг хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж нэг айл хэд хэдэн машинтай байх нь түгээмэл. Манай дэлхийн хүн амаас ч хурдан өсч тоо нь нэмэгдэж байгаа машины тухай баримтуудыг та сонирхдог уу.
Автомашины тоо
Үүн дотор хамгийн эхлээд л манай гариг дээр ер хэдэн машин хөлхөж явдаг юм бол гэж сонирхох хүн олон. Wards Auto компани судалгаа явуулаад манай дэлхийн автомашин 2010 онд нэг тэрбумаас давж 1,015 тэрбум болсон гэж мэдээлжээ. Энд мэдээж бүх төрлийн, суудлын болоод төрөл бүрийн ангиллын ачааны машинуудыг оруулаад тооцсон нь энэ. Гэтэл энэ тоо 2009 он гэхэд 980 сая, 1986 онд бол бүр 500 сая орчим л байсан гэнэ шүү дээ.

Авто машины тоо ингэж хурдтай өсч байгаа нь хөгжиж байгаа орнуудад автомашины хэрэглээ нэмэгдэж, үүнийг нь дагаад үйлдвэрлэгч орнуудын гаргаж байгаа бүтээгдхүүн жилээс жилд өсч байгаатай холбоотой.
Манай өмнөд хөрш Хятадын худалдаалж байгаа авто машины тоо жилд 27 хувиар өсч, энэ улсад өнөөдөр 78 сая машин бүртгэлтэй байна.
Гэхдээ л өнөөдөр дэлхийн зарим улс оронд автомашин гэдэг тансаг хэрэглээ хэвээр байсаар байгаа юм. Өнөөдөр манай гаригийн 6,75 хүнд нэг автомашин ногдож байгаа бол АНУ-д энэ үзүүлэлт 1,3 хүнд нэг машин ногдож байна. Дараа нь Италид 1,45 хүнд нэг машин, Их Британи, Франц, Японд дунджаар 1:1,7 гэсэн харьцаатай байна.
Харин авто зах зээлийн аварга, 1,3 тэрбум хүнтэй хятадад бол бүүр доогуур буюу 17,2 хүнд нэг машин ногдож байхад Энэтхэгт 56,3 хүн дундаа нэг машинтай байх жишээтэй.
Ямар машин хэд байна.....
Манай дэлхий ер хэдэн төрлийн ямар ямар маркийн машин үйлдвэрлэж байна гэж сонирхох хүн олон ч нэр хүндтэй нэг ч эх сурвалж үүнийг тодорхой хэлж чадахгүй байна. Зарим нь нэр хүнд бүхий загваруудыг тоолж дөнгөх ч түүнээс цааш барахгүй. Дэлхий даяар нэрд гарсан 60 гаруй марк бий нь ойлгомжтой.

Харин дэлхийн бүх үйлдвэрлэгчдийн гаргаж байгаа нийт марк нь тодорхойгүй хэвээр. Өнөөдөр дэлхийн автомашин үйлдвэрлэгчид 2000 орчим маркийн машин гаргаж байна гэсэн тоог зарим нь хэлдэг ч нэг хэсэг нь энэ бол машины марк биш харин загварыг хэлж байгаа юм, марк бол 1300-гаас хэтрэхгүй гэж байна. Нээрээ л “Toyoto” гэж марк байхад загвар нь бол явж өгнө л дөө.
АНУ-д гэхэд л 300 орчим маркийн машин үйлдвэрлэдэг байхад дэлхийд бол сайндаа л 50 нь танил байх жишээтэй. Тэгэхээр улс орнууд дотроо хэдэн маркийн машин үйлдвэрлэж, тэр нь дотооддоо борлодог болохоор дэлхий дахинд мэдэгдэхгүй байгааг хэлж мэдэхгүй.
Автомаины хэрэглээ жилээс жилд өссөөр байна. 2013 онд манай дэлхий дээр автомашин үйлдвэрлэгч орнууд ийм тооны машин үйлдвэрлэжээ.
Үйлдвэрлэл 2013
Үйлдвэрлэгч орон үйлдвэрлэсэн машин
1. Хятад 22.116.825
2. АНУ 11.045.902
3. Япон 9.630.070
4. Герман 5.718.222
5. Өмнөд Солонгос 4.521.429
6. Энэтхэг 3.880.938
7. Бразиль 3.740.418
8. Мексик 3.052.395
9. Таиланд 2.532.577
10. Канад 2.379.806
11. Орос 2.175.311
12. Испани 2.163.338
13. Франц 1.740.000
14. Их Британи 1.597.433
15. Индонез 1.208.211
16. Чех 1.132.931
17. Турк 1.125.534
18. Словак 975.000
19. Аргентин 791
20. Иран 743

1 Сэтгэгдэл
2024.04.22