NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
ХОЙД ХӨРШӨӨС ХОЁР МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна
Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Ахмадын орон сууцны өргөдлийг харьяа дүүргүүд нь шийдвэрлэхээр боллоо
Нийслэлийн ИТХ –ын 2013 оны 9/36 дугаар тогтоолоор “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг баталсан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/720 дугаар захирамжаар хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам баталж, “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс журмын дагуу шаардлага хангасан иргэдийн асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэн эхний ээлжинд нийт 300 иргэдийг түрээсийн орон сууцанд оруулж “Орон сууц хөлслөх эрхийн бичиг” гардуулсан бөгөөд эдгээр иргэн “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын захиргаатай гэрээ байгуулан нүүж орсон. Энэхүү сонгон шалгаруулалтаар эхний ээлжинд 1995-2012 оны хооронд өргөдлөө ирүүлсэн иргэдийг хамруулах бодлого баримталж ажилласан.
Одоогоор “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд байрны асуудалтай холбоотой гомдол, хүсэлтийг шуурхай барагдуулан ажиллаж байна. Ахмадуудаа оруулж буй уг байрны хамгийн жижиг өрөө нь 25,8 метр квадрат, хамгийн том өрөө нь 37,3 метр квадрат хэмжээтэй. 1 метр квадрат талбайн түрээсийн төлбөр 3000 төгрөг юм. Энэхүү байрыг ахмадууд сард 77.4-111.9 мянган төгрөгөөр түрээслэн ашиглалтын зардлаа нэмж төлнө.
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороололд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн 2 дугаар ээлжийн 396 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд 2015 оны 3 дугаар улирлын сүүлчээр эхний ээлжийн 132 айлын орон сууц ашиглалтанд орно.
2013 оны 05 дугаар сараас эхлэн “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг нийслэлийн ЗДТГ-ын Иргэд хүлээн авах төвөөр уламжлан авч эхэлсэн бөгөөд нийт 4694 иргэний өргөдлийг шинээр хүлээн аваад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл