Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг тэмдэглэнэ
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тэмдэглэх тухай болон ойн арга хэмжээг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарч, ажлын хэсгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, дэд даргаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарыг томилж бүрэлдэхүүнийг баталсан.

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр удаа хуралдаж хийгдэх ажлууд, тэмдэглэн өнгөрүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийн хурлаар зарцуулж буй хөрөнгө санхүүжилтийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар санал солилцож, Өвөрхангай аймагт ойг тэмдэглэн өнгөрүүлэх дэд ажлын хэсэг байгуулахаар боллоо. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулсан юм.
Харин зургаа, долдугаар сард түүхэн баримтат кино хийх, төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгох, бэсрэг наадам хийх, Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлах, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, бүтээлийн музей байгуулах, даншиг наадам зохион байгуулах зэрэг олон бүтээлч ажил хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл