Сэрэмжлүүлэг
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Хотын төвд автомашиныг тэгш сондгой дугаараар зорчуулна

Хотын төв замд дулаан, цэвэр усны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийхтэй холбогдуулан төв зам дагуу хөдөлгөөнд оролцох автомашиныг улсын дугаарын сүүлийн тооноос нь хамаарч хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Тухайлбал, хэрэв таны машины дугаар тэгш тоогоор төгссөн бол 2, 4, 6 дахь өдөр хязгаарлалтын бүсэд зорчиж болно. Харин таны машины дугаар сондгой тоогоор төгссөн бол 1,3, 5 дахь өдөр тус бүсэд зорчиж болно. Ням гарагт тус бүсэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэнэ. Дугаарын хязгаарлалт зургадугаар сарын 15-наас эхэлж наймдугаар сарын 15-ны өдөр дуусна. Хязгаарлалтын бүс хойноос урд чиглэлд Хүнсний IV дэлгүүрээс Замын цагдаагийн уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд Баруун дөрвөн замаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын дотогш хэсэгт үйлчлэх юм байна.Ингэснээр жил бүр удаашралтай байна хэмээн асуудал дагуулдаг автозамын ажлыг эрт дуусгахаар төлөвлөсөн аж. Мөн ирэх онд Улаанбаатар хотод болох АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлыг хангах, инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг цаг алдалгүй түргэн шуурхай дуусгахтай холбогдуулан замын хөдөлгөөний түр зохицуулалт хийж байгаа гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс мэдэгдлээ.
Энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 километр автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулан 37,65 километр автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлж олон жилийн насжилттай зуслангийн замууд болон дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Дугаарын хязгаарлалт энэ сарын 15-ны даваа гарагаас эхлэн үйлчилнэ.

0 Сэтгэгдэл