NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
ХОЙД ХӨРШӨӨС ХОЁР МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна
Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Хотын дарга нийслэлчүүддээ хандан уриаллаа
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ
Та бүхэн сайхан зусч байна уу
Зуны дэлгэр цаг ирж нийслэлд иргэдээ ая тухтай, амар амгалан амьдруулахад чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна.
Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж, 80,7 км автозамыг шинээр ашиглалтад оруулж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчиллээ. Энэ жил бүтээн байгуулалтын ажлынхаа далайцыг улам нэмэгдүүлж нийслэлийн 2015 оны төсөвт хөрөнгө оруулалтын хэмжээгээ тэлж баталсан бөгөөд өмнөхөөсөө илүү их ажил амжуулахаар зорилоо. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулан 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна.
Улиастай-Гачууртын чиглэлийн 11.0 км авто зам, нийслэлчүүдийн зуслан руугаа зорчдог Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэллээ. Сонсголонгийн замын ажлыг энэ жил дуусгаж, Налайхын замыг шинэчлэхээр зорьж байна. Эдгээр замуудыг шинэчлэх ажил нийслэлийн замын хөдөлгөөнд онцгой ачаалал үүсгэж, зарим хүндрэл үүсэхээр байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа юм.
Улаанбаатар хотын нүүр царай болсон Энхтайваны өргөн чөлөөний дагуу дулаан хангамжийн шугамуудын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй орон сууцны барилгууд төвийн дулаан хангамжид холбогдож, нийслэлийн хойд чиглэл Дэнжийн 1000, 7-р хороолол орчмын 8000 гаруй өрх дулааны шугамд холбогдох таатай боломж бүрдэх юм.
Зөвхөн дулааны улиралд бүтээн байгуулалтын ажил хийдэг цаг агаарын онцлогтой манай орны хувьд эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд давчуу байдгийг бүгд мэднэ. Тиймээс ирэх онд Улаанбаатар хотод болох АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлыг хангах, энэ онд хэрэгжих автозамын барилгын ажил, инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай дуусгахтай холбогдуулан Улаанбаатар хотод замын хөдөлгөөний түр зохицуулалт хийхээс өөр аргагүйд хүрлээ. Ямар ч гэрэл дохио асч байхаас үл шалтгаалан баруун гар тал руу эргэлт хийхийг зөвшөөрөх, хотын төвийн бүсэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах, автомашины зогсоолуудыг төлбөртэй болгох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ онцгой нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч хүлээцтэй, тэвчээртэй хандах, зуны амралтаа нийслэлээс гарч хөдөө орон нутагт өнгөрөөх, онцын шаардлагагүй бол хувийн автомашинаа уналгүй нийтийн тээврийг сонгож үйлчлүүлэхийг нийслэлийн иргэддээ уриалж байна. Сэтгэл зүтгэлийн үр бүхэн буцаж ирдэг билээ. Нийслэлийн иргэд Та бүхэн иргэний ухамсар, нийгмийн хариуцлагынхаа үүднээс Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна.
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээТа бүхэн сайхан зусч байна уу

Хүндэтгэсэн:
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.БАТ-ҮҮЛ
2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

0 Сэтгэгдэл